Афганистан улсын нийслэл Кабул хотод өчигдөр/2020.03.06/ зохион байгуулагдсан сөрөг хүчний удирдагч Абдуллах Абдуллахын арга хэмжээний үеэр халдлага болж 32 хүн амь үрэгдэж, 58 хүн шархджээ. Тус улсын эрүүл мэндийн сайд Вахидуллах Майарын хэлж буйгаар амиа алдсан хүмүүсийн дунд гэмгүй хүүхэд эмэгтэйчүүд байжээ.
Харин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй сөрөг хүчний удирдагч Абдуллах буун дуу сонсоод пуужин харваж байна гэж боджээ. Тэрбээр халдлага болсон Кабул хотын баруун хэсгээс ямар нэгэн бэртэл гэмтэлгүй зугтааж чадсан байна.
Афганистан улсын дотоод хэргийн яамны хэвлэлийн ажилтан Насрат Рахими мэдэгдэхдээ тус халдлагыг зохион байгуулсан гурван хүнийг тусгай албаны цэргүүд устгасан бөгөөд алан хядагчид нь өндөр барилгаас хүмүүс рүү буудсан байна.
Харин Талибаны талаас энэхүү халдлагад оролцоогүй гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн жил мөн үүнтэй адил олон нийтийг олноор хядсан халдлага гарч байсан боловч энэ жилийн халдлага хохирол багатай гэжээ.
Сөрөг хүчний удирдагч Абдуллах ярихдаа "Би хэн нэгнийг үүнд буруутгахыг хүсэхгүй байна. Учир нь надад одоогийн байдлаар хамгаалалтын хүчнээс ирсэн ямар нэгэн нотлох баримт алга байна. Гэхдээ бид энэ халдлагыг хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүс байгаа эсэхийг мэдэх болно" хэмээжээ.
Энэ халдага нь өнгөрсөн долоо хоногт Катар улсад зохион байгуулагдсан АНУ болон Талибаны түүхэн хэлэлцээрээс хойшхи нийслэл Кабул хотод гарсан анхны халдлага болж байна.
Холбоотой мэдээ