Орос бүсгүй хүйсээ нуун эрчүүдтэй тулалдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Орос бүсгүй хүйсээ нуун эрчүүдтэй тулалдаж байжээ

Орос бүсгүй хүйсээ нуун эрчүүдтэй тулалдаж байжээ

Та бүхэн Холливудын Мулан хэмээх хүүхэлдэйн киног санаж байгаа бол тэрбээр хүйсээ нуун цэрэгт яван эх орноо хамгаалдаг. Тэгвэл орчин цагийн "Мулан" Орост гарч иржээ.

Түүний нэрийг Татьяна Дваждова гэх бөгөөд тэрбээр сонирхогчийн боксын тэмцээнд оролцож эрчүүдийн эсрэг 17-н тулаан хийжээ. Өдгөө 22 настай түүний зорилго бол эмэгтэй хүмүүс ч гэсэн эрчүүдтэй рингэн дээр гарч тулалдах чадалтай гэдгийг харуулах аж. Санкт Петербург хотын уугуул тэрбээр 16 настайгаасаа боксоор хичээллэж, эрэгтэй хүн шиг харагдахын тулд үсээ богино болгож, хөлний үсээ ургуулж, хөхөө даавуугаар ороодог байжээ.

Тэрбээр энэ тухай ярихдаа " Нэг өдөр дасгалжуулагч маань надад эмэгтэй хүмүүстэй тулалдах болсныг минь хэлсэн. Гэвч би түүнд эрэгтэй хүмүүстэй тулалдаж тэднийг ялж чадна гэдгээ мэдэрч байгаагаа хэлсэн. Харин дасгалжуулагч маань эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тулалдуулах дүрэм байхгүй учир тулалдах боломжгүй хэмээсэн. Тэгээд л би клубээсээ гарсан даа" хэмээжээ.

Татьяна клубээсээ гараад гудамжны зодоонд эрчүүдтэй тулалдах болсон ч түүний рингэн дээр эрчүүдтэй тулалдах хүсэл нь түүнийг зогсоож чадалгүй тэрбээр рингэн дээр эргэн ирж, эрэгтэй найзынхаа паспортыг ашиглан, Владимир Ермолаев гэх нэрэн дор тулалдаж эхэлсэн байна.

Мөн тэрбээр "Би рингэн дээр өрсөлдөгчтэйгөө ярихыг хүсдэггүй. Учир нь надад ялагдсан залуу намайг эмэгтэй гэдгийг мэдвэл ичмээр шүү дээ" хэмээжээ. Тэрбээр одоогийн байдлаар энэ жилийн есдүгээр сард зохион байгуулагдах боксын тэмцээнд эрчүүдтэй тулалдах хүсэлтээ өгөөд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж