Тусгаарлагдсан иргэд зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдсан иргэд зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцно

Тусгаарлагдсан иргэд зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцно

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Тухайн иргэдийг “Багабаян” амралтын газар болон ХӨСҮТ-д тусгаарлаж, хяналт шалгалт хийж байгаа билээ. Гэтэл тусгаарлагдсан хүмүүсийн дунд зөрчил гаргасан иргэд цөөнгүй байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж буй.

Зөрчил гаргасан иргэдийг эмчийн хяналтаас гарахад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Гэвч зарим иргэд хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүйгээс болж зөрчил гарч байна. Үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Зөрчил гаргасан иргэдийг тусгаарлах хугацаа нь дуусч, шинжилгээний хариу гарсны дараа хэрэг үүсгэж хатуу хариуцлага тооцно” гэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж