Зам даваа хаагдаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Зам даваа хаагдаж болзошгүй

Зам даваа хаагдаж болзошгүй

Цаг уурын байгууллагын мэдээлснээр амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас орон нутгийн зам даваа хаагдаж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ

Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 метр секунд, говь, тал, хээрийн нутгаар 24 метр секунд хүрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс орон нутгийг зорих жолооч нарыг тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг зөвлөж байна. Түүнчлэн малчид шуурганд төөрөхгүйн тулд малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж