Сири улсын 11 настай ширээний теннисчин охин Хенд Заза Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын эрхээ авч, хамгийн залуудаа олимпийн наадамд оролцох тамирчдын нэг боллоо. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Йордан улсад зохион байгуулагдсан баруун Азийн ширээний теннисний олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлэн олимпийн эрхээ авсан байна.
Хенд Заза нь одоогийн байдлаар ширээний теннисний дэлхийн чансаанд 155-р байранд бичигдэж байгаа ба Йордан улсын Амман хотод зохион байгуулагдсан олимпийн эрхийн тэмцээний шигшээ тоглолтод Ливан улсын 42 настай Сахакиантай учраа таарч 4:3-ийн харьцаатай ялжээ. Тэдний хоорондын насны зөрүү 31.
Заза нь 2009 онд төрсөн бөгөөд энэ жил Токио-2020 олимпийн наадамд оролцох хамгийн залуу тамирчин болоод байна. Түүнээс гадна удахгүй 12 нас хүрэх Их Британийн скейтбордын тамирчин Скай Броун олимпийн эрхээ аваад байгаа юм.
Олимпийн наадмын бүх цаг үеийн түүхэнд хамгийн залуудаа медаль авсан тамирчин бол Грек улсын гимнастикчин Димитриос Лоудрас 10 насандаа хүрэл медалийн эзэн болж байжээ.
Холбоотой мэдээ