Зам тээврийн ослоор гэмтсэн хүний тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор гэмтсэн хүний тоо өсчээ

Зам тээврийн ослоор гэмтсэн хүний тоо өсчээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор хүний амь нас хохирсон хэрэг 75 хувиар буурчээ.  Харин ослын улмаас гэмтсэн хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  10 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зургаан зөрчил бүртгэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж