Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд баривчлагдлаа

Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд баривчлагдлаа

Саудын Арабын хааны гэр бүлийн гурван гишүүн түүний дотор хаан Салманы бага дүү ханхүү Ахмед бин Абдулазиз тодорхойгүй шалтгааны улмаас баривчлагдсан тухай АНУ-ын хэвлэлийнхэн мэдээллээ. Мөн түүнээс гадна хааны гэр бүлийн нөлөө бүхий хоёр хүн болох дотоод хэргийн сайд асан ханхүү Мохаммед бин Найеф болон хааны гэр бүлийн садан ханхүү Наваф бин Найеф нар баривчлагдсан байна. Дээрх баривчлагдсан хүмүүсийг хаан Салманы хүү ханхүү Мохаммед бин Салмантай холбож байгаа ажээ.

Баривчлах ажиллагаа өчигдөр/2020.03.06/ зохион байгуулагдсан хэмээн New York Times болон Wall Street мэдээллээ. Тэднийг хар хувцастай маск зүүсэн тусгай албаны цэргүүд гэрээс нь ирж баривчилсан ажээ.

2017 онд ханхүү Мохаммед бин Салманы зарлигаар Саудын Арабын хэдэн арван улс төрийн зүтгэлтэн, сайд, бизнесменүүд гэх мэт дээд зиндааны хүмүүсийг Ritz-Carlton зочид буудалд хорьж байсан юм. Ханхүү Мохаммед бин Салман нь 2016 онд эцгийнхээ угсаа залгамж хэмээн нэрлэгдэж, Саудын Арабын дараагийн хаанаар тооцогдож байжээ. Гэвч тэрбээр 2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггиг Истанбул хотын Саудын Арабын элчин сайдын яаманд хөнөөсөн гэх дуулиант хэрэгт холбогдсон байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж