Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх шийдвэрийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх шийдвэрийг цуцлав

Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх шийдвэрийг цуцлав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх бус хамгаалах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан гаргалаа. Тодруулбал, хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэр Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх шийдвэрийг цуцалж, тухайн байршилд нь үлдээхээр болов. Харин эргэн тойронд олгогдсон газар олголтыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын хөшөө нь 72 жилийн настай. Анх 1948 онд баригдсан түүхтэй. Энэхүү түүхэн дурсгалыг нүүлгэх бус, харин ч сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтад нь анхаарал хандуулахыг  Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж