Коронавирусийн халдвар дэлхий даяар 100 мянга давлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Коронавирусийн халдвар дэлхий даяар 100 мянга давлаа

Коронавирусийн халдвар дэлхий даяар 100 мянга давлаа

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” вирусийн халдвар авсан нийт хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар /2020.03.07/ 102,044 боллоо. Харин нас барсан хүний тоо 3,494 байгаа бол эдгэрсэн хүний тоо 57,599 байна. Халдвар дэлхийн 97 улс оронд тархсан бөгөөд Хятад улсад 80 мянга гаруй халдвар тээгч байна.

Итали, Герман, Франц, Испани зэрэг Европын орнуудад халдвар маш хурдацтай тархаж байдал хүндэрч байна. Түүнчлэн Иран улсад ч халдвар авсан хүний тоо огцом өссөөр байгаа юм.

АНУ-ын хувьд халдварын тоогоор эдгээр улсуудын араас жагсч байгаа ба тус улсын Калифорни мужийн эрэгт хөл хорионд орсон “Grand Princess” аяллын хөлөг дээрх 21 зорчигч халдвар авсан нь тогтоогджээ. Хятадаас гадна халдварын хамгийн том голомт болоод буй Өмнөд Солонгост 309 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 6,593 болжээ. Харин нас барсан хүний тоо 43, эдгэсэн хүний тоо 108 байна.

Ингээд дэлхий даяар халдвар хэрхэн тархаж буй талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж