Гол нуурын мөс хайлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Гол нуурын мөс хайлж эхэлжээ

Гол нуурын мөс хайлж эхэлжээ

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр манай орны зарим гол мөрний нягт багасч, өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрчээ. Тиймээс иргэдийг зам товчлох, цаг хэмнэх байдлаар мөсөн дээгүүр явахгүй, авто тээвэр хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Гэвч иргэд санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажилласан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж