Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлов

Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлов

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх зөрчлийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.06/ 13.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч хойшилжээ. Гомдол гаргасан Г.Загдаагийн өмгөөлөгч Б.Баярмагнай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхлэх шүүх хуралд оролцох тул дээрх шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт ирүүлсэн юм байна. Мөн гомдол гаргасан Г.Загдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа ирээгүй аж. Иймд шүүхээс шүүгчийн захирамж гарч, тус хуралдааныг гуравдугаар сарын 11-нд 13.30 цагт хийхээр болжээ.

Л.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж