Тамми Абрахам оны шилдэг хөлбөмбөгчин боллоо | News.MN

Тамми Абрахам оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

Тамми Абрахам оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

Тамми Абрахам оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

Жил болгон зохион байгуулагддаг London Football Awards шагнал гардуулах арга хэмжээ өчигдөр/2020.03.05/Лондон хотод зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн London Football Awards-ийн "Оны шилдэг хөлбөмбөгчин" шагналыг Челси багийн Англи довтлогч Тамми Абрахам хүртлээ. Өдгөө 22 настай түүний энэ өдөр хүртэх шагнал нь үүгээр дууссангүй. Тэрбээр мөн "Оны шилдэг залуу хөлбөмбөгчин" шагналын эзэн болсон юм.

London Football Awards шагнал гардуулах ёслол нь зөвхөн Английн хөлбөмбөгийн лигүүдэд тоглож буй Лондон хотын багуудын дундах шилдэг тамирчдыг тодруулдаг арга хэмжээ юм.

Ийнхүү энэ улиралд Английн Челси багийн төлөө 34 тоглолтод оролцож 15 гоол оруулаад байгаа Тамми Абрахам гол хоёр шагналын эзэн болсон бол түүнээс гадна Уотфорд багийн хаалгач Бен Фостер "Оны шилдэг хаалгач" шагналын эзэн болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж