Хөлбөмбөгийн найман тамирчин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн найман тамирчин амиа алджээ

Хөлбөмбөгийн найман тамирчин амиа алджээ

Гвиней улсын хөлбөмбөгийн хоёрдугаар дивизоны Etoile de Guinee баг өчигдөр/2020.03.05/ автобусны осолд орон найман тоглогч нь амиа алдаж, 17 тоглогч нь бэртэл гэмтэл авчээ. Тус осол нь Гонакри хэмээх Etoile de Guinee багийн байрладаг хотоос 250 км-ийн зайд Мамоу хотын ойролцоо болжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус баг нь Канкан хэмээх 400 км-ийн зайд орших хотын багтай улирлынхаа эхний тоглолтыг хийгээд буцаж байсан аж. Орон нутгийн цагдаагийн албанаас одоогийн байдлаар дээрх осолтой холбоотой тодорхой мэдээллийг өгөөгүй байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлд Гвиней улсын хөлбөмбөгийн дээд лигийн Вакрияа багийн гурван тамирчин мөн харамсалтайгаар осолд орж амиа алдаж байжээ.

Сонирхуулахад, Гвиней улсын хамгийн алдартай хөлбөмбөгчин нь Наби Кейта бөгөөд тэрбээр өнгөрөгч 2019 онд Ливерпүүл багтайгаа Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт түрүүлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж