Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ | News.MN

Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ

Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ

Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ

АНУ-ын Техас мужийн “Walmart” сүлжээ дэлгүүрийн хөргөгчнөөс зайрмаг авч долоочхоод буцаагаад тавьсан залууг баривчилж, 30 хоног хорих шийтгэл оноожээ. Хорих ялаас гадна зургаан сарын тэнсэн харгалзах ял, 100 цаг олон нийтэд тустай ажил хийх, 1,000 ам.долларын торгууль оноосон байна.

Өдгөө 24 настай Д’Адриэн Андерсон гэгч зайрмаг долоож буй бичлэгээ өнгөрсөн оны наймдугаар сард хөгжилдөх зорилгоор цахим сүлжээнд тавьсан байна. Түүнийг ийм бичлэг тавьсны дараа өсвөр насны охин ижил бичлэг хийж цахим сүлжээнд байршуулжээ. Охины бичлэг 13 сая хүнд хүрсэн байна. Шүүхээс Андерсоны энэ үйлдлийг бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж үзжээ.

Андерсон аавтайгаа удалгүй дэлгүүр лүү очиж, долоосон зайрмагаа худалдаж авсан гэдгээ батлахын тулд баримтаа үзүүлсэн ч “Blue Bell Creameries” зайрмагны үйлдвэр хөлдөөгчинд байсан өөрийн нэрийн бүх зайрмагийг шинээр сольж тавьсан байна. Сольсон зайрмагнууд бүгд нийлээд 1,565 ам. долларын үнэтэй болжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkk 2020-03-06 202.55.191.130

buud tsaazal zaza toglosiim

Avatar

ХН 2020-03-06 202.179.25.87

ГАЖ ДОНТОЙ н**ш ВЭ …

Avatar

Зочин 2020-03-06 192.82.76.50

Монголд ингэж чадахгүй шударга ёс үгүйлэгдээд байна

Avatar

Кккк 2020-03-06 66.181.161.121

Хаана бна нөгөө хүний эрх ардчилал нь

Avatar

ХУУЛЬ 2020-03-06 103.229.122.161

10 ЦЕНТИЙН ҮНЭТЭЙ ЗАЙРМАГ ДОЛООСОНД НЬ БИШ БУСДАД БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛСЭН ҮЙЛДЭЛД НЬ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ БАЙНА. МАНАЙД БОЛ ЭСРЭГЭЭРЭЭ ЗАЙРМАГ ТӨЛҮҮЛЖ ТОРГООД ГАРГАХ…

Avatar

монгол 2020-03-06 139.5.218.170

Хуультай газар сайхан юм

Avatar

Зочин 2020-03-06 107.77.173.59

Тоглоом тоотой нь дээр гэж….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж