Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ

Долоосон зайрмагаа дэлгүүрийн хөргөгчинд хийсэн залуу хорих ял авчээ

АНУ-ын Техас мужийн “Walmart” сүлжээ дэлгүүрийн хөргөгчнөөс зайрмаг авч долоочхоод буцаагаад тавьсан залууг баривчилж, 30 хоног хорих шийтгэл оноожээ. Хорих ялаас гадна зургаан сарын тэнсэн харгалзах ял, 100 цаг олон нийтэд тустай ажил хийх, 1,000 ам.долларын торгууль оноосон байна.

Өдгөө 24 настай Д’Адриэн Андерсон гэгч зайрмаг долоож буй бичлэгээ өнгөрсөн оны наймдугаар сард хөгжилдөх зорилгоор цахим сүлжээнд тавьсан байна. Түүнийг ийм бичлэг тавьсны дараа өсвөр насны охин ижил бичлэг хийж цахим сүлжээнд байршуулжээ. Охины бичлэг 13 сая хүнд хүрсэн байна. Шүүхээс Андерсоны энэ үйлдлийг бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж үзжээ.

Андерсон аавтайгаа удалгүй дэлгүүр лүү очиж, долоосон зайрмагаа худалдаж авсан гэдгээ батлахын тулд баримтаа үзүүлсэн ч “Blue Bell Creameries” зайрмагны үйлдвэр хөлдөөгчинд байсан өөрийн нэрийн бүх зайрмагийг шинээр сольж тавьсан байна. Сольсон зайрмагнууд бүгд нийлээд 1,565 ам. долларын үнэтэй болжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж