Арнольд Шварценеггер Оросын компаниас 10 сая ам.доллар нэхэмжиллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Арнольд Шварценеггер Оросын компаниас 10 сая ам.доллар нэхэмжиллээ

Арнольд Шварценеггер Оросын компаниас 10 сая ам.доллар нэхэмжиллээ

Калифорни мужийн 38 дахь амбан захирагч асан Арнольд Шварценеггер  өөртэй нь ижил харагддаг робот бүтээсэн Орос компанийг шүүхэд өгчээ. Тэрбээр эхний ээлжинд 10 сая ам.доллар нэхэмжилж байгаа бөгөөд нэмэгдэж ч магадгүй хэмээн цахим хэвлэлүүд мэдээлжээ.

Оросын робот зохион бүтээгч Промобот компани өнгөрсөн нэгдүгээр сард Лас Вегаст болсон шоун дээр "Арни Андройд" нэртэй бүтээлээ танилцуулжээ. Тус робот Шварценеггертэй ижил төрхтэй төдийгүй  дуу хоолой нь мөн төстэй аж.

Харин Промобот компанийн зүгээс алдарт жүжигчний нэр болон бусад зүйлсийг ер ашиглаагүй тул нэхэмжилсэн мөнгийг нь төлөх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа аж. Мөн робот одоо АНУ-д байгаа бөгөөд хүсвэл устгасан ч болох гэнэ. Компанийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн хэлснээр одоохондоо Шварценеггерийн хуулийн төлөөлөл албан ёсоор ирж уулзаагүй байгаа ажээ.

Промоботын цахим хуудаснаас харахад уг робот нь хүний асуултад хариулах, 600 гаруй нүүрний хувирал харуулах болон цөөн хэдэн хариу үйлдэл үзүүлэх чадвартай, 25 мянган ам.долларын үнэтэй аж. Захиалагч өөрөө хүсвэл тус роботыг ямар ч хүний царайтайгаар бүтээлгэж авах боломжтой гэнэ.

Шварценеггерийн хуулийн багийнхны тайлбарласнаар Промобот компани тус роботоо бүтээгээд удаагүй байхад буюу 2019 онд Шварценеггер Санкт Петербург хотод байж таарчээ. Энэ үеэр тус компанийнхан түүнийг роботтойгоо хамт зураг авуулах хүсэлт тавьж байсан ч хүлээж аваагүй аж.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж