Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл адал явдалт-уран сэтгэмжийн “Улаан могой” роман хэвлэгджээ. Тэртээх 1937 оны аймшигт хэлмэгдлийн үеийн бодит түүхээс сэдэвлэсэн “Хагацашгүй” эмгэнэлт, уянгын роман бичсэн зохиолч уншигчдынхаа дунд дараагийн зохиолынхоо сэдвийн талаар хэлэлцүүлэг зохиож байсан нь “Улаан могой” роман болж хэвлэгджээ.
15 дугаар зууны дунд аж төрж буй Номундара, Чойжиндара нэртэй ихэр хоёр охины хувь тавилан луу, могойн кодтой. Номундара, Чойжиндара хоёр бол зургаан түмэн Монголд цуутай Түмэнбилигт зурхайчийн охид аж. Эцгийнхээ зурхайн эрдмийг өвлөсөн Номундарагийн амьдрал 2019 онд аж төрж буй Дуулим бүсгүйтэй нууцлаг сэжмээр холбогдоно. Зохиолын төгсгөлд Боди Алаг хааны үеийн монгол хатны булшнаас Kate Spade брэндийн хавтага олдсоны учир юу вэ?
“Сүүлийн үеийн гадаадын уран зохиолд нэг бол бодит баримтад суурилсан намтар зохиол, нэг бол уран сэтгэмжийн бүтээлүүд илүү зонхилох болсон. Тиймээс дундад зууны бага хаадын үе, орчин үе хоёрыг сүлэлдүүлсэн уран сэтгэмжийн зохиол бичихээр шийдсэн” гэж зохиолч ярьж байна. Зунаас эхлээд уншигдынхаа дунд хүлээлт үүсгэсэн, өвөрмөц нэртэй зохиол нь ийнхүү хэвлэлтээс гарчээ.
Г.ХОРОЛ
Гантулга 2020-03-06 182.160.33.166
Тэнэг эргүү хүүхэн, нэг их хөгшин юм байж охин шиг маяглаад явдаг, гэртээ аяга тавгаа угаагаад сууж байхгүй, юуных нь ном бичих вэ?
Зочин 2020-03-06 66.181.161.64
nohor n gej aimshigiin po ats taigaa niileed luibar hiigeed yavdag yamaanii 3 tsarailsan yasan hedrege avgai hunii oprontsog sug