Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хамт олон иргэдэд амны хаалт тараалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хамт олон иргэдэд амны хаалт тараалаа

Шинэ төрлийн COVID-19 (коронавирус) халдвар азийн орнууд тэр дундаа Хятад, Япон, Солонгос орнуудад тархалт өндөр байгаагаас дэлхий нийтээрээ амны хаалтны хомсдолд ороод байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор өөрсдийн оёж бэлтгэсэн 300 гаруй амны хаалтыг зорилтот 16 дугаар хорооны иргэд, өрхийн эмнэлэг болон Нийслэлийн Засаг Даргын А/108, А/166, А/191 захирамжийг үндэслэн хяналт тавин ажиллаж буй 8 дугаар хорооны иргэдэд тараалаа.

Иргэдэд амны хаалт тараах явцдаа онцын шаардлагүй үед олон нийтийн газраар явахгүй байх, гараа угааж ариутгах, гудамж талбайд нус, цэрээ ил задгай хаяхгүй байх, аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмолжуулах зэрэг заавар зөвлөмж өгч ажиллалаа. 

Мөн Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар А/108 захирамжийн дагуу байгууллагын албан хаагчид, үйлчлүүлэгчдийг гараа халдваргүйжүүлэх боломжоор ханган 4 гар ариутгагч байршуулан, амны хаалтны хэрэглээг хэвшүүлж, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна. 

Иргэд та бүхэн эрсдэлд өртөхөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж