Тайландын нийслэл Бангкок хотноо явагдсан байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.
Энэ сарын 1-8-ны өдрүүдэд явагдсан тус тэмцээнд манай улсаас 7 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцож, ийнхүү нэг олимпийн эрхтэй ирж байна.
Ж.Гантөгс "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдсэн. Улмаар эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетэй өрсөлдөж, 0:6 (27-29, 24-25, 25-30) харьцаатай хожигдож байсан юм.
Ч.БОЛОР