Covid-19 АНУ-аас Хятад, Иранд зориулсан "зэвсэг" байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Covid-19 АНУ-аас Хятад, Иранд зориулсан "зэвсэг" байж магадгүй

Covid-19 АНУ-аас Хятад, Иранд зориулсан "зэвсэг" байж магадгүй

БНХАУ-д анх тархсан шинэ коронавирус /Covid-19/-ийн ард АНУ байж магадгүй хэмээн ИХХК /Исламын хувьсгалт харуулын корпус/-ын толгойлогчдын нэг Хусейн Салами онцлоод "Шинэ коронавирус бол АНУ-ын зүгээс БНХАУ-ыг болон Ираныг, цаашлаад бүх дэлхийг захирах гэсэн санаархлаар бүтсэн биологийн зэвсэг байж болзошгүй" хэмээн ярьжээ.

Тэрбээр "Иран шинэ вирустэй тэмцэнэ, хэрвээ Вашингтон үүнд буруутай бол өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр нь унана" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ мэт таамаглалууд олноор гарч байгаа ч одоог болтол баталгаа олдоогүй байгаа билээ.

Ираны иргэдийг хамгаалах газрын дарга генерал Голам Реза Жалалигийн хэлснээр Ираны хэвлэл мэдээлэл, цахим орчинд Covid-19 АНУ-ын зүгээс БНХАУ болон Ираны эсрэг хэрэгжүүлсэн биологийн зэвсэг байж болзошгүй гэсэн айдсаар дүүрч байгаа гэнэ. Тэрбээр зарим хэвлэлүүд ийнхүү мэдээлж буй ч лабораторийн судалгаа шинжилгээ хийж, вирусийн генийг судлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

Иран улс сүүлийн үед Covid-19 вирусийн халдварлалтад хүнд өртөж, халдвар авсан 3513 хүнийхээ 108-ыг нь үхэлд алдаж, 739-ийг нь эдгээгээд байгаа билээ. Түүнчлэн иранчууд гуравдугаар сарын 20-н хүртэл сургуулиудаа хаасан гэнэ.

Халдвар авсан хүмүүсийн дунд парламентын 23 гишүүн байгаагаас удирдагчийн зөвлөх гишүүн Мухаммед Мирмухаммеди нас барсан юм.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж