Парисын марафон хойшлогдлоо | News.MN

Парисын марафон хойшлогдлоо

Парисын марафон хойшлогдлоо

Парисын марафон хойшлогдлоо

Дэлхийн томоохон марафон уралдаануудын нэг Парисын марафон ирэх сарын 5-нд зохион байгуулагдах байсан ч шинэ коронавирусийн тархалтын улмаас хойшлогдлоо. Тус марафоныг зохион байгуулагчдын зүгээс өчигдөр/2020.03.05/мэдэгдэл хийж Парисын марафоныг ирэх аравдугаар сар хүртэл хойшилж байгааг зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Парис хотод зохион байгуулагдах байсан хагас марафон ч мөн шинэ коронавирусийн улмаас есдүгээр сарын 6-н хүртэл хойшилсон байна. Тус хагас марафоныг зохион байгуулагчдын мэдэгдэлд "Бид Парисын хагас марафоныг эхлэхээс нь 24 цагийн өмнө цуцалж байгаагаа зарласан. Парис хотын захиргаа болон ASO байгууллагын зүгээс марафон болох өдрийг дахин товлосон. Парисын хагас марафон ирэх есдүгээр сарын 6-нд зохион байгуулагдах болсныг зарлаж байна" хэмээжээ.

Парисын марафоноос гадна саяхан Токиогийн марафон албан ёсоор цуцлагдаж байгааг тус марафоныг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж