“The Hu” хамтлагийн “Хар аянга” дуу сая гаруй сонсогчдод хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийн “Хар аянга” дуу сая гаруй сонсогчдод хүрчээ

“The Hu” хамтлагийн “Хар аянга” дуу сая гаруй сонсогчдод хүрчээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг анх удаагаа “Star Wars Jedi Fallin Order” шинэ цуврал тоглоомын “Sugaan Essena” буюу “Хар аянга” дууг дуулсан билээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн тоглоомын дуу 2020 оны хоёрдугаар сарын 19-нд цацагдсанаасаа хойш нэг сая гаруй үзэгчдэд хүрсэн байна. Уг тоглоом нь дэлхий дахинаа маш их хүлээлтийг үүсгэж гардаг.

Өнгөрөгч 2019 оны сүүлчээр “Respawn” энтертаймэнтийн “Star Wars Jedi: Fallen Order” видео тоглоомын дууг дуулахаар хамтран ажиллах болсон. “The Hu” хамтлаг тоглоомын үндсэн аяыг зохиогоод зогсохгүй “Respawn” энтертаймэнт болон “Lucasfilm” компанийн зөвлөмжийн тусламжтайгаар “Оддын дайн”-ы зохиомол хэлээр дууны үгийг бичжээ. Анх “Star Wars” киног 1977 онд бүтээж байсан түүхтэй бөгөөд уг алдартай киноны түүх болон баатруудаар 1983 оноос анх видео тоглоом хэлбэрээр гарч өнөөдрийг хүртэл "Оддын дайн" киноны түүх үргэлжилсээр яваа юм.

“The Hu” хамтлагийнхан хоёрдугаар сарын 27-нд эх орноосоо мордож, Ази тивийн аялан тоглолтоо эхлүүлээд байгаа билээ. Тэдний энэ удаагийн аялан тоглолт хоёрдугаар сарын 29-ны өдрөөс Малайз улсаас аялан тоглолтоо эхлүүлж, үргэлжлүүлэн Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөжээ.

Сонирхуулахад, Монголын “The Hu” хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байгаа гэнэ. Тэд уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж