Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд өнөөдөр /2020.03.06/мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ"2020 оны хоёрдугаар сарын 22-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Анхаар: АН-ын гишүүд хятадуудтай нийлж, лицензийн наймаа хийлээ гэсэн бичлэг цацагдсан. Түүнээс улбаатай, төрийн долоон албан хаагчтай холбоотой 65 минутын бичлэг, 19 минутын нэвтрүүлэг гарсан. Энэ бичлэгийг Цэдэв овогтой Алтанзаг гэж хүн хийсэн. Энэ хүн нь 1990-д оны үед залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жилийн хорих ял эдэлж байсан, 2000 оны эхээр ялаа эдэлж дуусаад шоронгоос гарсан. 2007-2009 оны хооронд дахин залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, хэргийг шалгаж байх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явсан. Улмаар 2019 онд тэрбээр Монгол Улсад эргэн ирсэн. Эргэн ирээд хуучны найз нөхөд, танилуудтайгаа уулзаж, тодорхой бичлэгийг хийж авсан байсан. Тэрхүү бичлэгт Цэрэндорж, Цогоо, Кёкүшүюзан Д.Батбаярын нэр гардаг. Тэрхүү бичлэг нь 2019 оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд дээрх хүмүүстэй дор хаяж, 2-3 удаа уулзаж хийсэн бичлэгээ эвлүүлсэн. Тухайн бичлэгээ хийчхээд нэр бүхий ТВ-д хандсан. Өөрөөр хэлбэл, энэ бичлэгээ монтажлаад Кёкүшүюзан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилье, 60 хувийг нь өөрөө авч, 40 хувийг нь ТВ-дээ өгнө гэдэг байдлаар тохирсон. Энэ өөрөө гэрчтэй, 10-15 хүний дэргэд болсон яриа.
Ц.Алтанзаг гэж хүн нь өөрийгөө сахрын өвчтэй, хорт хавдартай гэж ярьж, н.Цэрэндорж гэх иргэнээс 60 сая төгрөгийн машин, н.Цогоо гэж хүнээс 10 сая төгрөг, 10 мянган ам.доллар, Кёкүшүюзан Д.Батбаяраас 1800 ам.доллар болон 5 сая төгрөг авсан байдаг. Бичлэгт дурдагдаад буй 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэх зүйл бодит амьдрал дээр огт болоогүй. Батбарын дансанд өнөөдрийг хүртэл хятадуудаас 32 сая ам.доллар орж ирээгүй. Үүнтэй холбоотой бичиг баримтыг хуулийн байгууллагад гаргаад өгсөн.
Бид Хан-уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Монголбанк бол 20 сая төгрөгөөс дээш шилжүүлгийг шалгадаг" гэсэн юм.
А.АНИР
Зочин 2020-03-06 66.181.181.61
Одоо юм болгоныг эвлүүлэг гэж ш****г болждээ. Батбаяр өөрөө л ингэж наймаа хийсэн гээд л яриад байналээшт
зочин 2020-03-06 202.131.225.150
манай намынхан маш сайн ажиллаж байна. элбэгдорж, сайханбилэг, энхсайхан нарыг барьж хориход бэлэн болголоо. одоо Эрдэнэ, энхболд тэргүүтэй намын удирдлага, энэ батбаяр зэрэг Ан-ыг санхүүжүүлдэг хүмүүсийг ямар нэг байдлаар барьж хорь. одоо л засгийн эрхэнд олуулаа байгаа дээрээ энэ намыг устгах хэрэгтэй. АН болон бусад жижиг намууд Монголд огт хэрэггүй. өмнө нь ганц намтай маш сайхан байсан. энэ сонгуулиар дахиад олонхи болчихвол Ан-ынхныг бүгдийг шоронд хатаах хэрэгтэй
ЗОЧИН 2020-03-06 202.21.126.30
КУКШЮ БАТБАЯР Ч ЯРУУ ТОДОРХОЙ Л ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ ДЭЭ
Зочин 2020-03-06 192.82.70.43
Цэкү Батбаяр хоёр ч өлхөн хийнэ.
й 2020-03-06 202.131.232.138
Нөгөө ангайтал залилагч Алтанцог гэж холион бантангийн эзэн бийдээ.
бодлын хулгайч 2020-03-06 66.181.167.53
ХУДЛАА ХУЦАЖ БАЙНА. НО БАЙГАА БОЛООД Л МӨНГӨ ӨГСӨН БАЙГАА
mgl 2020-03-06 202.9.40.79
Hulgaich hun bii hussan geh uu? Ugui geed zutgene sh dee. Er ni AN balarsan nam yum aa, ulsaa yuman chinee bodohgui mungu olj baival busad ni ogt hamaagui boljee. Humuus a**s gej haraagaad baisan nadad hurtel tegj haraamaar sanagdaj baina.
Иргэн Амгалант 2020-03-06 202.179.24.116
Кёкүшюзан Батбаяр нар эмчилгээнд нь зориулж мөнгө, машин өгч туслаад, өгөөмөр зан гаргасан байхад Ц.Алтанцог новшроод байгаа юм байна л даа.
Зочин 2020-03-06 103.111.68.3
Дансыг нь шалгаад гүйлгээг хяначихад ил тодорхой болно ш дээ мөнгө мөртэй тийм биш бол гүтгэлэг хийсэн хүнээ цагдаад өгч шалгуулж нэрээ олж ав. Иймэрхүү бичлэгнүүд одоо их гарна харин 60тэрбумынханы видео дүрс бичлэг бол баримт шүү
Зочин 2020-03-06 202.126.89.230
za bitgii ungasan hoinoo havch ooriigoo ih tom geed h*****d bsan bizdee muu novshiin orkuud
Зочин 2020-03-06 124.158.107.35
ямарч хулгайч луйварчин би тийм юм хийгээгүйл гэдэг
зочин 2020-03-06 203.91.115.42
хийсэн хулгайгаа одоо далдлах гээд Оюунболд гэж өмгөөлөгч гэж хулгай луйврын хэрэг өмгөөлөөд нэр хүнд ичих зовох совесть байхгүй муухай хар хэрэг өмгөөлдөг өмгөөлөгч байна дөө
Иргэн 2020-03-06 139.5.219.127
Энэ хүн яааж ял эдэлж алдаж онож байсан нь ямар хамаатай юм?! Тэрхүү бичлэгийн асуудал чинь л анхаарал татаад байгаамшдээ?!
Зочин 2020-03-06 107.77.173.59
Сонгууль дөхөөд үнэн худал нь мэдэгдэхгүй бичлэг тараадаг өвчин сэдэрч байна….цааүдаа бүр хэцүү л болох байх даа
зочин 2020-03-06 66.181.161.89
Би сахартайшд надаа 1 машин хэдэн төгрөг өгчгүйм байхдаа 🙂