АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригийн /2020.03.04/ орой телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр коронавирусийн халдварын тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ өгч буй баримт мэдээллийг худал гэж бодож буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр ДЭМБ-аас коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 3,4 хувь нас барсан гэдэгт итгэхгүй байгаа, нас баралтын хувь үүнээс ч бага гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ энэ бол зөвхөн түүний өөрийн хувийн үзэл бодол бөгөөд олон хүмүүсийн ярианд дүгнэлт хийсний үндсэн дээр ингэж бодож байгаагаа онцолсон байна. Мөн тэрбээр уг вирусийн халдварыг хөнгөн хэлбэрээр тусаад, үүнийгээ мэдэлгүй эдгэж байгаа олон хүн байгаа гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ