ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний спортоор хичээллэж, бар агнаж, цээж нүцгэн явж буй зургууд хүмүүст "хатуу самар" гэх ойлголт төрүүлдэг. Гэвч хэчнээн "чанга эр" байлаа ч бусадтайгаа л адилхан дархлааны системтэй.
Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков Кремль Путинг Covid-19 вирусээс хамгаалахын тулд нэмэлт ажлуудыг хийж эхэлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн эргэн тойронд вирус ойртохгүй байх бүх арга хэмжээг авсан. Гэхдээ үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийг хамгаалахын тулд авсан арга хэмжээ бүх Орос иргэдэд авч байгаа арга хэмжээнээс онц ялгаагүй" хэмээн тайлбарлажээ.
ОХУ-д коронавирусийн халдвар авсан дөрвөн хүний хоёр нь эдгэж, хоёр нь одоо хэр нь эмчлүүлж байгаа билээ. Сүүлийн үед ОХУ өвчний тархалтаас сэргийлж амны хаалтын экспортоо зогсоож, Москвагийн метроны буудлуудыг шалгаж, сургуулиудын хаалгыг барин өвчний голомтоос гадаад иргэн ирэхийг хориглосон.
Олон улсад одоогийн байдлаар халдвар авсан Ерөнхийлөгч бүртгэгдээгүй байгаа бөгөөд Ираны парламентын 23 гишүүн халдвар авч, нэг тусгай зөвлөх нас барсан байна.
Эх сурвалж: rt.com
Зочин 2020-03-06 66.181.161.71
Австр улсад одоо 50 орчим covid19 бн бүх хүн тайван маск зүйхгүй байна,!!!!?маск зүүсэн хүн өвчтэй гэх ойлголт байна!!!!!!? миний гэр бүл тэнд байгаа бүх хүмүүс Азийн хүний г корана гэж бодож дуудаж байна монгол одоогийн байдлаар корана вирус байхгүй байна адилхан Азийн хүн болохоор хүн болгон гадуурхах үзэл бодол байна!??????!
Зочин 2020-03-06 150.129.142.46
цаашаа харчихвал оросын ард түмний нуруу нэг тэнийх байх даа
Б 2020-03-06 202.55.191.130
ИВАНУУД Ч ДЭЭ. БУУЛГАНД БАЙХ ДУРТАЙ ҮХЭРНҮҮД ШД. ОРОС ХҮНИЙ ШИРЭЭН ДЭЭР ТАЛХ БИШ ТАРХИ РУУ НЬ БАХАРХАЛ ХИЙЧИХЭД Л ХАВААСАГ. ААН ТИЙМ БАС ЗУУН ГРАММ САМАГОНТОЙ НЬ
Зочин 2020-03-06 66.181.188.78
орсын ард түмэн чамд нэг их гай болоогүй л байх
БШ 2020-03-06 139.5.218.17
Үхэр гэдэг мал байдаг бид үү.Шүлхий мулзан гэж байдаг тусах болов уу яах бол.
Монголчууд бид ийм өчүүхэн зүйл яриад яах вэ.Бид бас тэр нэр ус хоч зүүж байж мэднэ шүү.Ямартай ч биднээс хилийн багана зураас төдий хагалсан шороогоор тусгаарлагддаг.