ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний спортоор хичээллэж, бар агнаж, цээж нүцгэн явж буй зургууд хүмүүст "хатуу самар" гэх ойлголт төрүүлдэг. Гэвч хэчнээн "чанга эр" байлаа ч бусадтайгаа л адилхан дархлааны системтэй.
Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков Кремль Путинг Covid-19 вирусээс хамгаалахын тулд нэмэлт ажлуудыг хийж эхэлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн эргэн тойронд вирус ойртохгүй байх бүх арга хэмжээг авсан. Гэхдээ үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийг хамгаалахын тулд авсан арга хэмжээ бүх Орос иргэдэд авч байгаа арга хэмжээнээс онц ялгаагүй" хэмээн тайлбарлажээ.
ОХУ-д коронавирусийн халдвар авсан дөрвөн хүний хоёр нь эдгэж, хоёр нь одоо хэр нь эмчлүүлж байгаа билээ. Сүүлийн үед ОХУ өвчний тархалтаас сэргийлж амны хаалтын экспортоо зогсоож, Москвагийн метроны буудлуудыг шалгаж, сургуулиудын хаалгыг барин өвчний голомтоос гадаад иргэн ирэхийг хориглосон.
Олон улсад одоогийн байдлаар халдвар авсан Ерөнхийлөгч бүртгэгдээгүй байгаа бөгөөд Ираны парламентын 23 гишүүн халдвар авч, нэг тусгай зөвлөх нас барсан байна.
Эх сурвалж: rt.com
Холбоотой мэдээ