ХХБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “BEST” хөтөлбөрийг “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ | News.MN

ХХБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “BEST” хөтөлбөрийг “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ

ХХБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “BEST” хөтөлбөрийг “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ

Худалдаа, хөгжлийн банк нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“Хөгжлийн шийдэл” ТББ нь BEST хөтөлбөрийг 5-н жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Худалдаа, хөгжлийн банктай жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилтуудын хүрээнд хамтран ажиллана.

Худалдаа, хөгжлийн банк нь 2016-2018 онд “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулах, банк, санхүүгийн байгууллагаас зээлжих чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “REACH” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-06 103.80.211.49

Банк, санхүүгийн систем бол хүнээр бол зүрх судасны систем. Хаа очиж манайд энэ салбар үнэхээр тогтвортой, найдвартай явж байна. Тэднийгээ боргоогоостой.

Avatar

Z 2020-03-06 202.170.80.25

HOGIIN BANK

Avatar

Zochin 2020-03-06 202.126.89.205

Harin ch olon hariltsagchdiinhaa erh ashig, sain saihniig deedelsen bank shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж