МАН: Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож, чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

МАН: Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож, чөлөөлнө

МАН: Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож, чөлөөлнө

Нэмэлт:

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөнгөж сая дууслаа. Тус хуралдаанаар сонгуулийн бэлтгэл ажил зэрэг гурван асуудлыг хэлэлцсэний нэгд, гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хөнджээ. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг Бага хурлаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна.

Хоёрт, МАН-ын гишүүд өөрсдөө тойрогтоо судалгаа хийнэ. Ёс зүйтэй байсан уу, хариуцлагатай байсан уу гэдэг асуудлаар энэхүү судалгааг хийх аж.

Гуравт, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь хууль бус хандивыг иргэн, аж ахуйн нэгжээс авч болохгүй гэдэг асуудлыг хэлэлцсэн юм байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэл ажил болон мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн намын Бага хурлаа хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлыг Удирдах зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж