Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч И.Бямбасүрэн 200,300 төгрөгийг тус тус хандивлалаа.

Хандивыг гардуулан өгөхдөө шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг  цаг алдалгүй шуурхай  арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Хил хамгаалах, Цагдаагийн нийт алба хаагчдад талархал илэрхийлж, Монголынхоо нийт ард иргэдийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг даган биелүүлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж