Тэйлор Свифт сая ам.доллар хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Тэйлор Свифт сая ам.доллар хандивлав

Тэйлор Свифт сая ам.доллар хандивлав

АНУ-ын дуучин Тэйлоф Свифт саяхан Теннесси муж улсад болсон хар шуурганы хохирлыг арилгахад зориулан нэг сая ам.доллар хандивлажээ. Нашвилл хотын уугуул Тэйлор Свифт шуурганы гамшигт орон гэр, амь насаа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн, Тенннеси муж улсын яаралтай тусламжийн санд мөнгө хандивлажээ.

Энэ долоо хоногийн эхээр болсон торнадо шуурга 3,2 км газрыг хамарч, замдаа таарсан бүхнийг сүйрүүлсэн юм. Шуурганы үеэр 18 хүн амь үрэгдсэний тав нь 13-аас доош насны хүүхдүүд байжээ. Мөн 88 хүн гэмтэж бэртжээ.  Үүний дараа дахин нэг хүчтэй шуурга Нашвилийг дайрч, таван хүн амь үрэгдсэн аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж