ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар өчигдөр /2020.03.05/ Москва хотноо уулзаж, Сирийн Идлиб мужид гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай дэлхийн хэвлэлүүд онцоллоо.
Хоёр улсын удирдагчид зургаан цаг орчим уулзаж хэлэлцсэний үр дүнд ийнхүү тохиролцоонд хүрсэн бөгөөд пүрэв гаригийн оройноос эхлээд Туркийн арми болон Сирийн засгийн газрын армийн хооронд гал зогсч байгаа юм. Түүнчлэн талуудын хооронд зургаан километр өргөнтэй аюулгүйн бүс байгуулж, Идлиб мужийн M4 хурдны автозам дээр Орос, Туркийн хамтарсан эргүүл ажиллахаар болсон байна.
Үүнээс гадна тохиролцоо ёсоор Путин, Эрдоган нар Сирийн газар нутагт энх тайван тогтоох арга нь зэвсэгт мөргөлдөөн биш гэдэгтэй санал нэгдэж, Сири улсын хувь заяаг Дамаск бие даан шийдэх ёстой гэх дүгнэлтэд хүрчээ.
Мөн хоёр улсын хамтарсан баг Идлибт хүрэх хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй хүргэх, орон гэрээсээ дүрвэсэн иргэдийг аюулгүй буцаж ирэх боломжоор хангах үүргийг хүлээжээ.
Эх сурвалж: NYTIMES
Холбоотой мэдээ