10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа

Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа.

Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ын урд талд,  Тусгаар тогтнолын талбайн урд талд,  МУИС-2-р хичээлийн байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн 9 дүүрэгт нэмэлтээр 10 дугуйн зогсоол байгуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!