Монгол Улс шатрын хоёр мастераа өлгийдөн авлаа | News.MN

Монгол Улс шатрын хоёр мастераа өлгийдөн авлаа

Монгол Улс шатрын хоёр мастераа өлгийдөн авлаа

Монгол Улс шатрын хоёр мастераа өлгийдөн авлаа

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2020 оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын Холбооны 90 дэхь Конгресс дээр Монгол Улсыг дахин хоёр шатрын мастертай болсныг албан ёсоор зарлажээ.

Их мастер цолны 4 нормын болзол биелүүлээд байсан Ховд аймгийн шатарчин, олон улсын мастер С.Билгүүний цол 2018 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараах байдлаар гадаад чансаа 2503 хүрсэн байсныг үндэслэн батлагдаж Их мастер боллоо.

Мөн тус конгресс дээр олон улсын мастер цолны 4 нормын болзол биелүүлсэн Архангай аймгийн шатарчин, ДШХМ Ц.Бат-Эрдэнийн цол 2015 оны долдугаар сарын ДШХ-ны гадаад чансааны жагсаалтаар 2431 хүрсэн амжилтыг үндэслэн батлагдаж олон улсын мастер боллоо.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.Лхагва 2020-03-06 202.9.46.108

НЭГ НЬ ИХ МАСТЕР НЭГ НЬ ОЛОН УЛСЫН МАСТЕР БОЛСОН.ӨЛГИЙДӨЖ АВААГҮЙ.ЭРИЙН ЦЭЭНД ХҮРГЭСЭН.(СУРВАЛЖЛАГЧАА)

Avatar

Зочин 2020-03-06 103.229.122.75

Уг нь оюуны чадамж сайтай л ард түмэн юмсан!! Төрийн уваагүй шунал тачаалтнуулаас болж энэ сайхан ард түмэн сүйрч байнаа!! Хоёр хөрш нь хөгжүүлэхгүй гэж шахна,дээр нь хэрүүл шунал тачаалын бузар шингэчихлээр яаж хөгжих вэ дээ!? Овоо соёлжиж,боловсорч байсан ард түмнийг цэвэр цагаан цаас болгох бодлого баримталснаар сонгуулиа ч зөв өгч чадахаа байсан!? Уг нь энэ мэтийн чадвар чадавхтай нөөц байсаар л байгаа юм даа?! Рарамсалтай байна дөө …

Avatar

Зочин 2020-03-06 202.9.40.77

Хоёр залуудаа баяр хүргэж цаашдын уралдаанд тэмцээнд нь амжилт хүсье. Монгол хүн оюуны чадвар чадавхиараа бусад үндэстнээс дутахгүй, сайн зүлгэж тордвол бусдаас илүү гарч чадна гэдгийг дэлхийд дандаа баталж яваарай.

Avatar

Зочин 2020-03-06 202.9.46.133

Гайхамшигтай. Баяр хүргье

Avatar

MT 2020-03-06 195.46.106.46

UHAANTAI SAIN HUUHDUUDDEE BAYAR HURGIE. AMJILT

Avatar

Зочин 2020-03-06 202.21.96.162

Баяр хүргье

Avatar

Зочин 2020-03-06 202.179.26.220

Өлгийдээд байхдаа ч яадгийм. Зарим бүр юмыг хэтрүүлчих юмаа. Шинээр төрлөө л гэнэ биз. Нялх хүүхдүүд юм уу…

Avatar

Зочин 2020-03-06 103.229.122.75

Зөв хө,шинээр ямар авч байгаа юм биш,өмнө нь авч л байсан авах ч болноо! Энэ дультраа хэлтэй сэтгүүлчдийг яая даа?! Нэг монгол уран зохиолын ном уншаагүй дээ…

Avatar

Зочин 2020-03-06 103.229.123.220

Баяр хүргэё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж