Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2020 оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын Холбооны 90 дэхь Конгресс дээр Монгол Улсыг дахин хоёр шатрын мастертай болсныг албан ёсоор зарлажээ.
Их мастер цолны 4 нормын болзол биелүүлээд байсан Ховд аймгийн шатарчин, олон улсын мастер С.Билгүүний цол 2018 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараах байдлаар гадаад чансаа 2503 хүрсэн байсныг үндэслэн батлагдаж Их мастер боллоо.
Мөн тус конгресс дээр олон улсын мастер цолны 4 нормын болзол биелүүлсэн Архангай аймгийн шатарчин, ДШХМ Ц.Бат-Эрдэнийн цол 2015 оны долдугаар сарын ДШХ-ны гадаад чансааны жагсаалтаар 2431 хүрсэн амжилтыг үндэслэн батлагдаж олон улсын мастер боллоо.
Холбоотой мэдээ