ШШГЕГ-ын Х.Ариунболдыг нэг сар хорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ын Х.Ариунболдыг нэг сар хорихоор боллоо

ШШГЕГ-ын Х.Ариунболдыг нэг сар хорихоор боллоо

Нэмэлт: 13.00 цагт 

Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  өнөөдөр хэлэлцээд нэг сар хорих шийдвэрийг дөнгөж сая гаргажээ.

Тодруулбал, шүүхээс яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ. Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

ШШГЕГ-ын Х.Ариунболдыг хорих эсэхийг шийднэ

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг өнгөрөгч Лхагва гариг/2020.03.04/-т цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх ийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2020.03.06/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсээс Х.Ариунболдыг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 21.45 цагт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 4-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. Мөн баривчлах хугацааг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 21.45 цагаас хэтрүүлж болохгүйг дурджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул Цагдан хорих 461-р ангид саатуулсан байна. Шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж