Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 351 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага юм байна. Ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:
- Гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө 00. 05 цагт Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг Өнчин зооны энгэр гэх газар Toyota Allion маркийн автомашинтай жолооч П, түр зогсолт хийж машиныхаа дугуйг засч байсан Mitsubishi Airtrek маркийн автомашины жолооч Ц -г мөргөж амь насыг нь хохироожээ.
- Гуравдугаар сарын 5-нд 19.49 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэрэг гарч, холбогдох газрууд тус тус шалгаж байна.
Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, арван хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зургаан зөрчил энэ үеэр мөн бүртгэгджээ.
Э.АРИУН
Зочин 2020-03-06 66.181.161.53
Зам дээр л шууд зогсоод солино шүү оркууд…замаас гарч бусдад гай бололгүй соличихгүй шүү…
Зочин 2020-03-06 195.46.106.44
Дугуйгаа хагарах буюу хийн гарахаар яг явж байсан тэр газраа зогсож солих ёстой гэсэн нэг тэнэг баримтлал Монгол улсад амь бөхтэй зууралдсаар байгаа юм. Ялангуяа энэ хөдөөнөөс орж ирсэн жолооч нэртэй дүрэм зөрчигчид. Төв зам дээр хүртэл 2-р эгнээнд машинаа зогсооцон дугуйгаа солиод зогсож байгаа хүн байх юм. Цагдаа нь ч цагдаа. Ямарч шаардлага тавихгүй. Энгийн хүн хэлхээр урдаас -Ядгийм гэж тэнэгрэнэ. Дугуйгаа солих буюу хийлэх бол замаас гарч байгаад хийдэг юм гэдэг өчүүхэн журмыг хэвшүүлчихвэл
Зочин 2020-03-06 202.179.26.72
Цогт-Овоо байлгүй дээ