Дион Уэйторс Лос-Анжелес Лэйкерс багт нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Дион Уэйторс Лос-Анжелес Лэйкерс багт нэгдлээ

Дион Уэйторс Лос-Анжелес Лэйкерс багт нэгдлээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Лос-Анжелес Лэйкерс баг чөлөөт агентын зах зээлээс хамгаалан тоглогч Дион Уэйторсыг нэгтгэлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Дион Уэйторс улирал дуустал Лос-Анжелес Лэйкерс багтай гэрээ хийжээ.

2012 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн дөрөвдэх сонголтоор лигт элссэн тэрбээр лигт найман улирлыг өнгөрүүлэхдээ нийт 120 тоглолтод оролцсон байна. Энэ улирлыг Майами Хит багтай эхлүүлж, ердөө гуравхан тоглолтод оролцсоны дараа хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдож багаасаа хасагдсан.

Дион Уэйторс лигт өнгөрүүлсэн улиралд бүртээ 10+ оноо дунджилж өөрийгөө сайн оноо түүгч гэдгээ баталсан. Мөн түүний агент Рич Пол нь Леброн Жэймс болон Энтони Дэвис зэрэг тоглогчдын агент бөгөөд ахин нэг үйлчлүүлэгчээ Лэйкерс багт оруулж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж