З.Баянсэлэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав | News.MN

З.Баянсэлэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

З.Баянсэлэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

З.Баянсэлэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2020.03.05/ Сонгинхохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагдлаа.

Дээрх хэрэгт З.Баянсэлэнгээс гадна Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг шүүж тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ.   Харин шүүгдэгч М. Болортуяа нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бол, Хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан Ж.Бурмааг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж буй юм байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ны өдөр удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан гэдэг үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан. Улмаар түүнийг сар гаруй хоног хорьсны эцэст батлан даалтад гаргаж, хэргийг тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хэвлэл өгсөн ярилцлагадаа “Намайг түрээсийн орон сууц хөтөлбөрөөс өөр хэргээр шалгаж байгаа зүйл байхгүй. Засгийн газрын хамтын шийдвэрээр гарсан, тогтоолтой холбоотой асуудал. Засгийн газраас гаргасан тогтоолыг хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Нийтдээ 1500 айл өрхийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулсан. Хамгийн сүүлд 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх асуудлыг Засгийн газар хуралдаанаар шийдвэрлэж “Бэрэн” группт Сангийн яамнаас 15 тэрбум төгрөг төсөвлөснөөр шууд худалдан авалт хийсэн байгаа.

Би авлига авч албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд нэгэнд давуу байдал олгож, хөрөнгө мөнгө завшсан зүйл байхгүй. Ийм асуудлаар намайг гурван жил шалгаж байна” гэсэн тайлбарыг өгч байв.

 Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сэржээ 2020-03-06 64.119.19.97

энэ одоо юун худлаа авгай вээ даль даль гээд

Avatar

Зочин 2020-03-06 182.160.0.148

Шал худлаа авгай. Нэг ч төгрөг шаагаагүй гэж л бүлтэрнэ. Хууль зөрчөөд Тэндэргүй шалгаруулсан гээд байхад л нэг ч төгрөг хусаагүй гэж гүрийнэ. Аюултай авгай гэж цагдаагийнхан ярьдаг юм билээ.

Avatar

Монгол 2020-03-06 103.229.120.220

Ингэж байаад замхардаг нь манай хууль. Хуульчидын байж байгаа царай нь энэ.

Avatar

Иргэн 2020-03-06 192.82.74.98

Нотлогдохгүй байгаа бол хэрэгсэхгүй өолгож өолдоггүй юм уу?! Хүнийг ингэж тамлаж зовоож өолохгүй ш дээ?! Нотлох баримтгүй өолоод л ингээд сунжираад баыж өолдог юм байх даа?! Эсвэл сонгуульд нэрийг гь дэвшүүлэхшүйн тулд ингэдэг юм уу

Avatar

Зочин 2020-03-06 202.9.46.162

ИНГЭНЭЭ ИНГЭНЭ ОЛОН ХЭРЭГ ИЙМ БАЙГАА ЯДАРСАН ЮМ АА

Avatar

х***а АВГАЙ 2020-03-06 202.9.46.251

МИ ОВОГТОНЫ ХАМГААЛАЛТАД ИХ БАЙНА АА.

Avatar

Зочин 2020-03-06 103.26.195.65

Баттулга ерөнхийлөгчөө Элбэгээ ш г шүүхүүдийг янзлаж болохгүй байна уу. Эсвэл ингээд нийгэмийг хэрэлдүүлээд баймаар байгаа юм уу

Avatar

Зочин 2020-03-06 103.26.195.65

Хүнийг ингэж тамлаж яадаг байнаа. яллаж чадахгүй .хэрэг бүрдүүлж чадахгүй..Бие биерүүгээ түлхэж аргаа барж байна.Ийм арчаагүй шүүгчидтэй байх ч гэждээ.Үнэн дорджээ.Гэсэн хир нь муудаа хичнээн дээрэлхүү гээч

Avatar

зочин 2020-03-06 202.126.88.150

Энэ шүүх хэрэг шийдэх чадамжгүй болжээ бүрэн бүрэлдэхүүнээр гнь соль. Хулгайч нарын эрхийг дээдлэн хүний эрх ярих юм эд нарт юуны нь эрх байдаг юм. Хятадууд шиг шуурхай нотлогдсон бол шийтгээдэг систем хэрэгтэй байна

Avatar

Болор дуран ашиглах уу болих уу 2020-03-06 178.162.202.15

ээ хөөрхий энэ хэрэг шийдэгдэхгүй ээ.

Avatar

Зочин 2020-03-06 202.21.107.81

Баян Сэлэнгэ хэдэн хүнийг байртай болгож. Хүмүүсийг хулхидаж ядуурал руу түлхсэн улсуудтай л сайн тооцоо хийгээрэй.

Avatar

Зочин 2020-03-06 64.119.20.200

Mongold yamar argaar bayjih ve gedeg tod jishee ene hun. Poporch daraa n alban tushaal deer ochino. Tegeed taarsan buh bolomjiig ashiglana. Baasan avgai bas bna daa.

Avatar

Зочин 2020-03-06 66.181.161.21

NAAD BUZRIIN AVGAIGAA XURDAN ZAILUULAACH

Avatar

Зочин 2020-03-06 202.179.27.57

Хөөрхий шүүх, яллах гэхээр буруугүй, буруугүй гээд хэлчихээр ноёд нь барьж иднэ. Халиуны зулзага шиг шүүх

Avatar

ШҮҮХ Ч ГЭЖ ДЭЭ ЧААВААС 2020-03-06 202.179.25.87

ЯЛЛАВАЛ ЯЛЛААД ЦАГААТГАВАЛ ЦАГААТГААД ТАСЛААЧ ЭЭ… АЖЛАА ХИЙ Л ДЭЭ ШҮҮГЧ НАРАА. САРЫН 6,000,000 ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ БОЛОО БИЗ ДЭЭ …. ШҮҮХ ТАСЛАХ Л ГАНЦ ҮҮРЭГТЭЙ ШД. БООГООД ОЧСОН ХЭРГИЙГ УНШААД ШҮҮН ТАСЛАЖ ЧАДДАГГҮЙ ШҮҮХЭЭР ЕР НЬ ЯАХЫН БЭ

Avatar

Зочин 2020-03-06 103.111.68.3

Монголд шүүх гэж алга. Муу ядуучуудыг бол хяргаад л. Луйварчдыг бол жаргаагаад л. Мөдхөн хугацаагаар хэргэсэхгүй болгоно доо бас

Avatar

Зочин 2020-03-06 202.9.46.251

ХА ХА, ХАЛТАР ЦАРАЙТ ДҮРДЭЭ БУЦААД ОРЦОН БАЙНА. ИЙМ БОЛОВСРОЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ, ГУДАМЖНЫ, ОРОН ШОРОНД ОРЖ ГАРСАН ХҮН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, САЙД БОЛЖ БАЙСАН ГЭХЭЭР МОНГОЛЫН ТӨР ҮНЭХЭЭР ГУТАМШИГ, ГАМШИГ БОЛЖЭЭ. ЯАНА ДАА ХӨӨРХИЙ. ХҮН ИРСЭН ГАЗАР РУУГАА, ГАРАЛ ҮҮСЭЛ РҮҮГЭЭ Л ЯВДАГ. ЭНЭ ХҮН ХИЙСЭН ҮЙЛЭНДЭЭ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА Л ОЧИХ ГЭЖ БАЙНА ДАА.

Avatar

Munkhuu 2020-03-06 182.160.38.5

Баттулга ерөнхийлөгчээ болиоч ээ ичээч ээ ХХБ-тай нийлээд ХААН банкыг авлаа.Тэтгэвэрийн зээлийг чөлөөлж өөрийнхөө бизнесыг дэмжлээ!!! одоо Хятад явж бас л өөрийнхөө бизнесыг дэмжлээ!!! Нөгөө хулгайч Сахал ЭРДЭНЭБИЛЭГ-тэйгээ нийлж ХААН БАНК-ыг авлаа!!! Hийж бгаа үйлдэл бүрийг чинь ард түмэн хардаг гэдгийг САНА!!!

Avatar

Зочин 2020-03-06 202.126.88.70

Шүүх гэж заваарсан газар болжээ. Бүтэн 2,3 жил матeриал бүрдүүлж, ажиллагаа хийгдсэн хэргийг шийдчиж чадахгүй буцаагаад цаг хожуулж байна ш дэ.

Avatar

Munkhuu 2020-03-06 182.160.38.5

Женко чинь ХААН банкыг ХХБ-тай нийлээд хусцан бна өө!!! Бидний нөгөө сонгосон ерөнхийлөгч цаагуур чинь бүх хулгайлж болох бүх юмыг хусч бна дөө!!! Баттулгаа болчоочээ ичээчээ Ард түмэн тэнэг биш шүү!!! Яах гэж тэтгэвэрийн зээлийг тэглэж бгаа вэ? Өөрийнхөө бизнесыг аймшиггүйгээр дэмжиж ард түмнийг доромжилж бна.ХААН банк

Avatar

иргэн 2020-03-06 192.82.74.28

Шшшшчааавааас,энэ шүүх…прокурор… гэж

Avatar

Зочин 2020-03-06 61.102.135.60

Одоо больмоор юм, том хэргуудээ, гараад алга больчихсон этгээдуудээ олж ирээсэй билээ!!!

Avatar

Зочин 2020-03-06 192.82.64.153

тэгж байгаад тэнсээд юмуу эсвэл цагаадна биз дээ манай шүүх ийм ажилтай

Avatar

зо 2020-03-06 202.9.40.145

ЖЕНКО гийн үрэн таран хийсэн 280 сая доллорын асуудалд гөлөг болдог хууль шүүхийхэн энэ хэрэг дээр сүр хүчээ үзүүлж байна

Avatar

Зочин 2020-03-06 203.91.115.55

тэр нь нь их, бага идсэн энэ хөөрхий ядарсан эмэгтэй гэж барьцах ухааны юм дандаа бичдэг нэг хүн байхын.тийм юм байх ёсгүй ээ. ард түмний өмчийг өчүүхэн идсэн л бол хэнд
ч хуулийн хатуу арга хэмжээ оногдуулах хэрэгтэйшдээ

Avatar

Зочин 2020-03-06 103.14.38.134

Тэгээд Женкогоос нэхдээ, чадахгүй байж н**ш минь

Avatar

Зочин 2020-03-06 203.91.115.55

сэтгэгдэл бичсэн хүнийг элдвээр доромжилдог ийм хүмүүсийг илрүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-06 202.55.188.88

За, за. Одоо ингэсгээд замхрах юм байна л даа

0 0
Avatar

Артаг 2020-03-06 64.119.17.157

Ядарсан энэ амьтан юугаа идхэв дээ. Задарснуудаа дийлэхгүй байж энэ мэтийг л дээрэлхэх юм. Юм буруугаар эргэнэ гэдэг энэ байх даа. Элбэгдорж 7 сарын 1ныг зохион байгуулчихаад эмх журам тогтоох гэсэн цагдааг шоронд хийдэг шиг л эсрэгээр нь асуудлыг шийдэхийг оролдох юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж