1072 хувьцааг тойрсон асуултууд | News.MN

1072 хувьцааг тойрсон асуултууд

1072 хувьцааг тойрсон асуултууд

1072 хувьцааг тойрсон асуултууд

Энэ жил нэг их наядын төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нд 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлж байгаа юм.

Ногдол ашиг тараах болсонтой холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна.

ХУВЬЦААНЫ ТОО ШИРХЭГ

"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгаа тараах болсноо зарласнаас хойш цахим орчинд болон 18001072 утсанд ирж буй нийт дуудлагын 40 хувийг хувьцааны тоо ширхэгтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй иргэд ханджээ.

Хэрвээ та хувьцааныхаа тоо, ширхгийг мэдэхийг хүсвэл:

  • 18001072 утас
    • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайт – https://www.schcd.mn/ -д хандаж, регистрийн дугаараа оруулан харах боломжтой.
    • ETT аппликейшнийг утсандаа татан авч, ногдол ашиг болон хувьцааны тоогоо харах боломжтой.

ХУВЬЦААНЫ ТОО, ШИРХЭГ ЗӨРҮҮТЭЙ ТОХИОЛДОЛ: 

Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана.

    • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500 мянган төгрөг хүртэл/
    • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491 мянга 960 төгрөг хүртэл/
    • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
    • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр
    • 2016 онд Сайн хувьцаа /100 мянгаас-300 мянган төгрөг/

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч та брокер дилерийн компанид хандаж, хувьцааныхаа дансыг нээлгэх боломжтой. Брокер дилерийн компанийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Өнөөдрийн байдлаар 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэжээ. Дансаа хараахан нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цааны компани дээр очиж, нээлгэж болно.  Онлайнаар данс нээх боломжтой 11 брокер дилерийн компани байна.

Иргэд хувьцааны дансаа давхардуулж нээлгэж байгаа тул дансаа нээлгэхээсээ өмнө та хувьцааны данстай эсэхээ хамгийн эхэнд шалгахыг зөвлөж байна. Хувьцааны данстай эсэхээ мөн адил доорх мэдээллээс харах боломжтой.

  • 18001072 утас
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайт – https://www.schcd.mn/ -д хандаж, регистрийн дугаараа оруулан харах боломжтой.
  • ETT аппликейшнийг утсандаа татан авч, ногдол ашиг болон хувьцааны тоогоо харах боломжтой.

Үүний зэрэгцээ, хэрвээ та ногдол ашгаа авах гэж байгаа бол бүртгүүлсэн боркер дилерийн компани дээрээ очиж, арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Ингэснээр ногдол ашиг баталгаажуулсан данс руу шилжинэ. Хэрвээ та давхар өөр компанийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компанийн ногдол ашиг тэрхүү харилцах данс руу нь орно. Хэрвээ харилцагч арилжааны банкаа эсвэл харилцах дансаа өөрчилбөл тухайн үнэт цаасны компани дээр очиж, шинэ дансаа баталгаажуулах ёстой.

НАС БАРСАН ХҮНИЙ ХУВЬЦААГ ӨВӨЛЖ АВАХ ТОХИОЛДОЛД

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх, бэлэглэх тухай шинэчилсэн журмын дагуу 1072 хувьцаа нээлттэй болсон тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн өмчлөх эрхийг нь авна. Тухайн үед үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр холбогдох материалыг бүрдүүлж, очоод авч болох аж.  Энэ бол нээлттэй болсон тохиолдолд бэлэглэх болон өвлүүлэх эрх нь нээгдэнэ гэсэн үг юм. Одоо хувьцаа амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй байгаа. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ.

Тухайн хүний хувьцаа нь алга болохгүй, ногдол ашиг нь гэр бүлийн гишүүн, үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө гэдгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК зүгээс мэдэгджээ.

БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИЙН ЖАГСААЛТ

Д/ДҮЦКХАЯГХОЛБОО БАРИХШИМТГЭЛИЙН ХУВЬ
1Азиа Пасифик Секьюритис ҮЦК ХХКСБД, 1-р хороо Олимпийн гудамжийн 16/1 дүгээр байрны 2-р давхарт 202 тоот77300660. 959575802,5%
2Алтан Хоромсог ҮЦК ХХКСБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19, Шангри-Ла молл 1 давхарт (Ард санхүүгийн нэгдэлийн салбар)77078181, 862002012%
3Аргай Бэст ҮЦК ХХКЧД, 2-р 40мянгат 1-р байр 33 тоот /Их дэлгүүрийн ард талд/11-313324, 11-327026, 96068582, 80804050, 919129132%
4Ард Капитал Групп ҮЦК ХХКСБД, 8-р хороо, City Center төв 1003 тоот88103839, 88043898, 773102622%
5Ард Секьюритиз ҮЦК ХХКСБД, 8 хороо, Ерөнхий сайд амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдэл компанийн байр 2 давхарт77078282, 770781811,5%
6Апекс Капитал ҮЦК ХХКСБД 1-р хороо, Олимп 5, Аюуд Тауэр, 702 тоот751075001.50%
7АСЕ энд Т Капитал ҮЦК ХХКСБД, 5-р хороо, Сөүлийн гудамж-37, Смарт Билдинг, 301 тоот70101044, 888505112%
8Батс ҮЦК ХХКСБД, 1-р хороо, “Монгол 3000″ ХХК байр11-321013, 99118082, 880000552%
9Би Ди Сек ҮЦК ХКСБД, Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр /Сансрын тунел руу өгсдөг зам дагуу, Орчлон дунд сургуулийн харалдаа, замын урд талд байрлах 6 давхар барилга/755519192.50%
10Блүмсбюри Секьюритис ҮЦК ХХКСБД, 8-р хороо, Багатойруу, Самбуугийн гудамж-32 Блюмон Тауэрийн 8-р давхар 801 тоот77118188, 91101066, 910082882%
11Блэкстоун Интернэйшнл ҮЦК ХХКБГД, 14-р хороо Хасбаатар, 16/2 байр 11 тоот95012505, 11-3053822%
12Блюскай Секьюритиз ҮЦК ХХКЧД, 3-р хороо Жуулчны гудамж -38 Тайваний төв 207 тоот99048810, 701290602%
13Булган Брокер ҮЦК ХХКСБД, 3-р хороо,5-р хороолол, 9 байрны 33 тоот11-324449, 99195114, 899998682%
14Бумбат-Алтай ҮЦК ХХКЧД, 4-р хороо “Хот айл” ХХК16/4 байр 4 давхарт 41 тоот70112166, 999689892%
15Гаүли ҮЦК ХХКСБД, 8-р  хороо, Оюутны гудамж-2 Сонор плаза 602 тоот70153300 990459612%
16Гацуурт Трейд ҮЦК ХХКБГД, 20-р хороо, 2-р Цахилгаан станцын баруун талд “Гацуурт” ХХК төв оффис, 111 тоот70113377
17Гендекс ҮЦК ХХКСБД, 5-р хороо, 5-р хороолол, Монгол даатгал-1, 401 тоот88078822, 88424455
18Голомт Капитал ҮЦК ХХКСБД, 1-р хороо, олимпийн гудамж 12/1 Очир центр 401 тоот701215302%
19Гранддевелопмент ҮЦК ХХКСБД, 6-р хороо, Их тойруу, 73/10 байр, 37 тоот70149088, 701409882%
20Гүүдсек ҮЦК ХХКСБД, Их Эзэн Чингис Хааны талбай гудамж 8/1, Сити Тауэр 1803 тоот94606484, 946064542%
21Дархан Брокер ҮЦК ХХКЧД, 4-р хороо, Самбуугийн гудамж, Центр 34 4 давхар 405 тоот99103719, 99096636, 993223783%
22Дэлгэрхангай Секьюритиз ҮЦК ХХКСБД, 8-р хороо, Бээжингийн гудамж, “Жи Би” плаза төвийн 9 давхарт, 902 тоот70181800, 99114648, 990934823%
23Ди Си Эф ҮЦК ХХКЧД, 4-р хороо, Хүнсний нэгийн ард 12-а байр, 2 давхарт, 14 тоот312604, 911620052%
24Домикс Сек ҮЦК ХХКБЗД, 5-р хороо, Эхтайваны өргөн чөлөө “Сутай” Дээд сургуулийн өргөтгөл 3 тоот99167312, 96669730, 902370702 %
25Евразиа Капитал Холдинг ҮЦК ХХКСБД, 1-р хороо, олимпийн гудам-16,  реженси 3-р давхар 314 тоот771197992%
26Зэргэд ҮЦК ХХКБГД, 4 хороо, 5-р байр 23, 24 тоот11-367609
27Капитал Маркет Корпораци ҮЦК ХХКЧД, Төмөрчний гудамж, Капитал банкны төв байрны баруун талд880030312%
28Лайф Тайм Инвестмент ҮЦК ХХКБЗД, 1- хороо, Залуучуудын өргөн чөлөө “РОЯАЛ” бизнес центр 4 давхарт70121418, 771111952%
29Масдак ҮЦК ХХКБЗД, 8 хороо, Тэнгэр худалдааны төвийн зүүн талд “Баянзүрх нэг зүрх” төв 201 тоот99881008, 968110083%
30Мирэ Эссет Секьюритиз Монгол ҮЦК ХХКСБД, 1-р хороо, Энхтайван өргөн чөлөө 17 Bluesky Tower  406 тоот70110806, 701108031.50%
31Монгол Секюритиес ҮЦК ХХКХУД, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор 215 тоот701007083%
32Монгол хувьцаа ҮЦК ХХКБЗД, 14-р хороо, намъяанжү, 47/1, тоот /Сандей худалдааны төвийн чанх урд талд, Солонгосын намъяанжү төвийн зүүн талд хар ногоон өнгөтэй барилга 3 давхарт/99190794, 4539412%
33Монсек ҮЦК ХХКЧД, 2-р хороо, Орон зай төв, 7 давхар, 701тоот70153090, 919188402%
34Мэргэнсанаа ҮЦК ХХКБЗД, 7-р хороо, 15 хороолол, 30 байр 67 тоот11-451626, 991938783 %
35Новел Инвестмент ҮЦК ХХКСБД, 6-р хороо, Их тойруу-49, Өег-Тулга компанийн байр 204 тоот70121616, 99998732, 99081508, 991074351.48%
36Нэйшнл Сэкюритис ҮЦК ХХКЧД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-4, Экспресс цамхаг, 3 давхарт 301 тоот11-331754, 94081189, 331754, 757570702%
37Өндөрхаан Инвест ҮЦК ХХКЧД, 1-р хороо, “Ренталон” ХХК, 301 тоот11-329292, 9832-91922%
38Санар ҮЦК ХХКБЗД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-64, “EDO BUILDING” ХХК-ийн 4 давхарт 404 тоот99098709, 88167455, 991673122%
39Сикап ҮЦК ХХКСБД, 8-р хороо, 40-1 тоот70113980, 991039802%
40Силвер лайт секюритиз ҮЦК ХХКСБД, 1-р хороо, Чандмань төв, 303 тоот99942081, 959589331.75%
41Стандарт Инвестмент ҮЦК ХХКСБД, 6-р хороо, Бага тойруу 24, Монреимпекс ХХК-ийн байр 201 тоот70114433, 99072783, 990274321.5%
42Таванбогд ҮЦК ХХКЧД, Сүхбаатарын талбай-2, МҮЭЗөвлөлийн байр 2 давхарт- 202 тоот990892242%
43Ти Ди Би Капитал ҮЦК ХХКСБД, Энхтайваны өргөн чөлөө, 14210, ХХБ-ны төв байр 4 давхарт70100261, 701002632%
44Тулгат Чандмань Баян ҮЦК ХХКЧД, 4-р хороо, Самбуугийн гудамж, Центр 34 4 давхар 405 тоот99193322, 990479713%
45Тэнгэр Капитал ҮЦК ХХКСБД, 1-р хороо, Жамъянгүний гудамж, Айсиси таувэр, 5 давхар701106372%
46Хүннү Эмпайр ҮЦК ХХКЧД, 4-р хороо, “Хот айл” ХХК 16/4 байр 4 давхарт 34 тоот88053313, 777788812%
47Эм Ай Би Жи ҮЦК ХХКЧД, 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 6/6, Монруд оффис, 100 тоот11-362620, 999987072%
48Эм Ай Си Си ҮЦК ХХКЧД, 1-р хороо, Баруун сэлбэ гудамж, НТН тауэр, 7 давхарт70112023, 701120243%
49Эф Си  Икс ҮЦК ХХКХУД, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор, Сэдис тауэр 1001 тоот760799992%
50Эс Жи Капитал ҮЦК ХХКЧД, 1 хороо, Жуулчны гудамж, Арт хаус 6 давхар701121912%
51Зэт Жи Би ҮЦК ХХКЧД, 4-р хороо, хуучин Сүхбаатар дүүргийн замын эсрэг талд “Голомт” банкны хажууд “Цэцээ гүн” компаний байр, 2 давхарт 201-б тоот881160312%
52Инвескор Капитал ҮЦК ХХКСБД, Сөүлийн гудамж, Твин Тауэр -1, 13 давхарт770900771.5%
53Централ Секюритийз ХХКСБД, 1-р хороо, UB Mart 513 тоот881144832%

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-06 66.181.170.73

1072 хувьцааны мэдээлэл сайн байгаа баярлалаа

Avatar

Зочин 2020-03-06 182.160.2.180

Ахмад настан Хөгжлийн бэрхшээлтэй иргэд биднүүст ноогдол ашиг байгаа юу? Ер нь Таван толгойн хувьцаа 2012 оноос өмнөх тэтгэвэрийн хүмүүст огт байхгүй юу? Шуудхан хэлээчээ. Худлаа бэмбэгнээд байх юм.

Avatar

Зочин 2020-03-06 202.126.88.192

ЗГ хувьцааныхаа 30% зарах гээ байгаа бол хуулийн дагуу 1072 увьцц эзэмщигч давуу рхээр авах естой. 1 иргэн 1,2 сая тог гаогааж хужалдаж авч сажна. Тегал иргдийн увьцаа 44% юодэ байгалийн баядаг жинхнэ ард тумний мдэлд очно

Avatar

Эдийн засагч 2020-03-06 59.153.112.246

Хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг тараах, шинээр хувьцаа гаргах 2 онолын хувьд, мэргэжлийн эдийн засагч нарын зүгээс боломжгүй гэдгийг хэлээд байна…МАН, Ганхуяг бүү улс төр хий….бид иргэд хууртахгүй ээ….

Avatar

зочин 2020-03-06 103.229.122.170

Тавантолгойн ашгийг дэд бүтцэд хөрөнгө оруулж ашигласан нь дээрээ. Дэд бүтэцээ дагаад хүн ам ажил төрөлтэй болно. Ядуурал багасана.
Сул мөнгө тараана гэдэг бол алдаа болж хувирна.

Avatar

Зочин 2020-03-06 192.82.73.234

Таван толгойн зүүн цанхийг хөрөнгө оруулалт нэрээр ганц тэрбумаар зарж яасан ч болохгүй. Зүүн цанхи бол тавантолгой бүлэг ордын хамгийн сайн чанарын коксжих нүүрстэй хамгийн том хэсэг нь шүү дээ. Мөнгө улаан нүд цагаан байлаа байлаа гэхэд бас ч арай ингэж улайм цайм монголын ард түмний амыг арчиж болохгүй байхаа Сумьяабазар сайд. Тавантолгойгоос Ганхуягийг зайлуул ЗГ аас Сумьяабазарыг огцруулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж