МАН, АН, МАХН эмэгтэйчүүдээ ингэж дэмжинэ | News.MN

МАН, АН, МАХН эмэгтэйчүүдээ ингэж дэмжинэ

МАН, АН, МАХН эмэгтэйчүүдээ ингэж дэмжинэ

Монгол Улсын Их хурлаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг батлахдаа улс төрийн намаас сонгуульд нэр дэвшигчдийнх нь 20-иос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна гэж зааж өгсөн. Энэхүү зохицуулалтаар улс төрийн нам, эвсэл нь УИХ-ын сонгуульд 76 хүнийг нэр дэвшүүлэхэд хамгийн багадаа 16 нь /энэ квотоос буулгаж болохгүй/ эмэгтэй нэр дэвшигч байх шаардлага тавигдаж буй.

Иймд парламентад суудалтай МАН, АН, МАХН-ыг төлөөлөл болгон, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо эмэгтэй нэр дэвшигчдийг бодлогын хувьд хэрхэн дэмжих вэ, мөрийн хөтөлбөрт нь эмэгтэйчүүдийг дэмжсэн асуудлууд хэрхэн тусав, намынх нь дүрэмд эмэгтэйчүүдийн квот хэдэн хувиар туссан байдаг вэ, хэрэгжилт хангалттай байж чаддаг уу зэрэг асуудлаар байр суурийг нь авлаа.

“АН эмэгтэйчүүдээ дэмжсээр ирсэн"

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

АН хэзээнээсээ шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоо нэмэгдүүлэх бодлого барьж ажилласаар ирсэн.

Парламентаас өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоож өгсөн, тэр дагуу л эмэгтэйчүүдээ сонгуульд нэр дэвшүүлнэ. Гэхдээ тогтоосон квотоос хоёр дахин давсан эмэгтэй гишүүн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ намд илэрхийлээд байгаа. АН-ын дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг 25 хувиар тогтоож өгсөн байдаг. Тийм учраас Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүдээс бүрддэг гэж ойлгож болно. Гүйцэтгэх засаглалын төвшинд эмэгтэй гишүүдийн маань гүйцэтгэж байгаа хувь хэмжээ өндөр, шийдвэр гаргах төвшинд оролцоо нь бага байгаа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2020.03.05/ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цалин, орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зэрэг олон чухал асуудал дэвшүүлсэн саналыг АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэн өглөө. Ажил хэрэг болгохын төлөө ажиллана.

“Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээ бий болгоно”

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

МАХН  УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотын дагуу 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлнэ.  Бусад улс төрийн намуудтай харьцуулахад МАХН-ын удирдах байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь  өндөр,  бараг 50 хувь байгаа. Энэ нь өнөөдөр нийгэмд үүсчихсэн байгаа Монголын улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодит шаардлагын хүрээнд бодлогынхоо төвшинд зохицуулж, ажил хэрэг болгож чаддаг нам гэж ойлгож болно.

Та бүхэн санаж байгаа бол хамгийн анх 2009 онд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлж байсан түүхтэй.

Мөрийн хөтөлбөртөө  бид эмэгтэйчүүдтэй холбоотой маш сонирхолтой заалт оруулж байсан. Дэлхий нийтийн чиг хандлага  өнөөдөр  эмэгтэйчүүдэд байгалиас заяагдсан ачааллыг нь аль болох  бууруулах, хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөлд амжилт гаргаж ажиллах боломжоор хангах, төрийн бодлого боловсруулах шатанд оролцоог нэмэгдүүлэхэд нь ар гэрийнх нь ачааллыг бууруулж өгөх бодлогыг түгээмэл хэрэгжүүлдэг болсон байна.  Европын орнууд, Америк, Номхон далайн орнуудад эмэгтэй удирдагч нар улс төрд голлох тоглогч болж гарч ирж байгаа. Энэ бололцоог эмэгтэйчүүддээ бий болгож өгөхийн тулд манай нам мөрийн хөтөлбөртөө  0-2 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүлийн зөвхөн эмэгтэй нь гэлтгүй эрэгтэй нь ч байж болно,  хүүхдээ харах бололцоог нээж өгөх хууль батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёрын хэн нэг нь хүүхдээ 2 нас хүртэл нь харсан тохиолдолд амьдралд нь шаардагдах тэтгэмжийг өгдөг байх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ тохиолдолд аав нь хүүхдээ асарсан тохиолдолд ээж нь ажлаа хийгээд карьераа хөөгөөд явах боломжтой болно.  Нөгөө талдаа эх хүнд байгалиас заяасан үр үүхдээ төрүүлээд өсгөдөг ачааллыг нь буруулж өгөх бодлого юм.

Статистик аваад үзэх юм бол Монголын банк бус санхүүгийн байгууллага,  банк, жижиг, дунд бизнесийг эрхэлж, удирдаж  байгаа хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд.  Нэгэнт  ийм бодитой асуудал байгаа нөхцөлд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан банкны үйлчилгээ гэдэг юм уу, банкны оновчтой системийг бий болгох зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Дэлхийн олон оронд туршигдсан үр дүнгээ өгсөн банкны үйлчилгээ байна. Жишээ татвал, Бангладеш, Зүүн Европ буюу Скандиновын орнуудад нэлээд туршигдсан эмэгтэйчүүдэд зориулсан зээл, тэтгэмж, тэтгэлэг олгодог тусгай бүтээгдэхүүний үйлчилгээтэй банк байдаг юм билээ. Олон улсын ийм сайн жишгийг Монголд хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэдэг бодлогыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа.

Байгалийн өгөгдлөөрөө эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол хэд дахин илүү ачаалал үүрдэг, хүүхдээ төрүүлж, хүүхдээ өсгөдөг. Ийм ачаалалттай учраас төр засгийн бодлогоор энэ ачааллыг нь хөнгөрүүлэх, нөхөх бодлогыг оруулах нь зүйтэй гэж бид үздэг юм.

“Жендер нь хүйсийн тэгш байдлыг хангах тухай асуудал юм”

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат:

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль нь зөвхөн улс төрд хэрэглэгддэг юм биш, амьдралд маш их хэрэгтэй хууль юм.  Тийм ч учраас Монгол Улсын Их хурлаас 2011 онд Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан нь Азидаа анхдагч нь болсон. Хятад, Япон, БНСУ-д Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль байдаггүй.  Тухайн үед би УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байсан тул төслийг нь боловсруулахаас эхлээд бүх л ажлыг нь нугалж байлаа.

Энэ хуулийн гол үзэл санаа нь хүйсийн тэгш байдлыг хангах тухай асуудал юм.

Өнөөдөр Монголын боловсролын салбарт тэр дундаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эмч, сувилагч нарын 60-70 хувь нь эмэгтэй.  Эдгээр тоо юуг илэрхийлж байна вэ гэхээр жишээлбэл, эрэгтэй багш нарыг бэлтгэх шаардлагатай болсныг илэрхийлж байгаа.

Тэр үед бид хуулийг батлахдаа сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь, төрийн захиргааны байгууллагад  25 хувь, анхан шатанд 30 хувь гэхчлэн  заасан байсан.

Гэхдээ 2015 онд З.Энхболдын удирдаж байсан парламент Сонгуулийн тухай хуулийг батлахдаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгон бууруулж баталсан. УИХ сая УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа мөн 20 хувиар квотыг баталлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 76 нэр дэвшигчийн 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн үг.  Тэгэхээр аль ч нам, эвсэл энэ хувь хэмжээнээс бууруулахгүйгээр эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Дээшээ хэд ч байж болно, гол нь бууруулах ёсгүй.

МАН одоогоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна, Бага хурлаараа хэлэлцэнэ.  Батлагдсаны дараа мөрийн хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүдийг дэмжих бодлого олон нийтэд ил болно.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг намтай холбох нь бий. Гэтэл  хуулиараа  нам төрийн албаны томилгоо руу оролцох боломжгүй,  хориотой.  Яагаад гэвэл нам сонгуульд оролцож, Засгийн эрх авах хүртлээ үүргээ гүйцэтгээд, Ерөнхий сайд нь танхимаа байгуулна. Танхим шат, шатныхаа томилгоог хийнэ. Намаас хийдэг томилгоо гэж байхгүй.  Цэвэр Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүрэн эрхийн асуудал. Хяналт тавих эрх нь Засгийн газар болон  Төрийн албаны зөвлөлд  байна.  Хуульд юу гэж заасан байна, түүнийгээ л биелүүлэх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин. 2020-03-06 202.179.31.32

Та нарт ард түмний итгэл нэгэнт алдарчээ.Одоо та нарын оронд хашаагаа сайн мандаг банхар дээр……………….

Avatar

Зочин 2020-03-06 174.206.3.52

Chadaltai bol uursduuu ursulduuud garaad irledeee.. bachkanuud chini

Avatar

ККККК 2020-03-06 66.181.183.225

Очиж очиж Очирбат зөвлөдөг

Avatar

irgen 2020-03-06 66.181.161.71

МАН бүр ийм болтлоо баларч дэээ

Avatar

Зочин 2020-03-06 195.46.106.44

Энүүгээр зөвлүүлж байхыг бодоход МАН ч боловсон хүчний хомосдолд орж байгаа юм байна даа. М. Энхболдын хамаатантай сууж жоохон юм үзэж, цээж өвчтэй болсон ямарч боловсрол хүмүүжилгүй Молиго Очир нэртэй болсон хүн байна лээ шүү дээ.Хөөрхий

Avatar

Зочин 2020-03-06 66.181.161.104

МАН ерөнхий нарийн бичгийн даргынхаа зөвлөхөөр Д.Очирбатыг ажиллуулж байгаа бол үнэхээр МАН удирдлагын түвшиндээ дампуурчээ.Д.Очирбат нь ямарч ёс суртхуунгүй боловсрол хэт нимгэн эдмөнгөний төлөө юуч хийхээс буцахгүй улааныг үзэж урвадаг шарыг хараад шарвадаг хүн шүү дээ.Яана дааМАН минь.

Avatar

Зочин 2020-03-06 66.181.177.36

МАХН юу гэвээ. Эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх заяагмал ачаалыг бууруулна гэнээ. МАХН ялбал эрэгтэйчүүд нь хүүхэд гаргадаг болох юм байхдаа хи хи хи.

Avatar

Зочин 2020-03-06 202.179.26.230

songuuli yariad shaagaad baidag ediin zasag suirlee shuu

Avatar

Зочин 2020-03-06 43.228.131.118

М.Энхболдтой эгч дүүгийн хамаатан Очирбат бас генсекийн зөвлөх гэнэ үү. баянхонгорт хүн тээвэр хийдэг бас эмчээрээ 1 жил ч ажиллаагүй байж нэг мэдсэн хотын захиргаа дүүргийн засаг дарга гээд явж өгсөн дөө. хамаатнуудаа төрийн өндөр албанд томилоод байдаг ичих нүүргүй гарууд шүү энэ МАН

Avatar

Зочин 2020-03-06 103.14.36.6

МАН Сауде,Ганди мэтийн төрийн албан олон жил зүтгэсэн хүмүүсээ гаргаачээ. Өнгө мөнгөний авгай нар хэрэггүй . Оюунхорол танай намыг бүүр муухай харагдуулж байна шүүү

Avatar

Зочин 2020-03-06 49.0.218.179

жэндэр гээд байх юм, хулгай хийдэг худлаа ярьдаг унтдаг төрийн албыг садангуудаараа дүүргэдэг согтуу гээд жэндэрт чинь тэнцэх авгай нар байгаа муу? одохондоо болоогүйээ -гэртээ хүүхэдээ хараа

Avatar

БАЧКА 2020-03-06 202.21.109.101

Ундармаа,Оюунхорол,Саранчимэг мэтийн хүмүүс хэрэггүйдээ

Avatar

Зочин 2020-03-06 103.229.123.220

Их хуралд гарсан эмэгтэйчүүд бүгд луйварчид байхад яаж дэмжих вэ. Европд эмэгтэйчүүдийг гол нь шудрага гэж гаргадаг.

Avatar

oyundari no no 2020-03-06 202.21.115.82

ter neg MAN aas gardag oyundari gd avgaig l bitgii devshuuleerei.

Avatar

НАМСРАЙ 2020-03-06 103.240.241.110

Саранчимэг,Ундраа 2улсаас мөнгө зээлж сурчихаад өчигдөр зээл тэглэх хууль оруулж даапаалж,Ундармаа банкаа дампууруулж улсын мөнгө 800тэрбум идсэн,Нарантуя удирдаж байсан бүх банкаа дампууруулсан,Оюунчимиг кондуктор эгчээ дарга болгосон,ихэнх нь ЖДҮ идсэн мэтээр муу бүхний жишээ болчихоод ганц олигтой хууль батлуулсан эмэгтэй гишүүн алга? Эмэгтэйгээс ганц ОЮУНХОРОЛ Л БУРХАН БаГШИЙН ТӨРСӨН ӨДӨР АМРАХ ГЭЖ ганц шог хууль батлуулсан

Avatar

Иргэн 2020-03-06 202.126.88.189

2020 оны сонгуульд ЖДҮчин Хүрэлсүх багаа яаж ч өөрчлөөд нэмэргүй болов уу даа

Avatar

дэмжигч 2020-03-06 66.181.191.64

Одоо №1 гаргаад МАНАН-г жаахан тараамаар байна.

Avatar

Зочин 2020-03-06 61.102.135.60

Эмэгтэйчууд зевхен хуйстээ холбоотой асуудал шийддэггуй л дээ. Эруул мэнд, Боловсролын яаманд эмэгтэй сайд ажиллах нь ур дунтэй, салбарын 70-80 эмэгтэйчууд байдаг учир. Шинжлэх ухааны салбарт тэднийг дэмжсэн тэтгэлэг гаргах хэрэгтэй. Намуудад боловсон хучин хангалттгуй тул нам бус хумууст санал тавих нь зев аргадаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж