Дуучин Кэти Перри хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Дуучин Кэти Перри хөл хүнд болжээ

Дуучин Кэти Перри  хөл хүнд болжээ

АНУ-ын дуучин Кэти Перри хөл хүнд болжээ. Өдгөө 35 настай Кэти Перри жирэмсэн гэдгээ Лхагва гаригт инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр ирэх зун амаржих гэнэ. 43 настай Орландо Блумын хувьд энэ хоёр дахь хүүхэд нь юм. Тэрбээр өмнөх эхнэр Миранда Керрээс нэг хүүтэй.

Хосууд өнгөрсөн оны Валентины баяраар сүй тавьсан юм. Тэднийг анх болзож эхлэхэд Орландо Блумын экс эхнэр Миранда Керрийн шүтэн бишрэгчид Кэти Перриг хүний нөхөр булаасан хэмээн олон нийтийн сүлжээгээр дайрч давшилсан билээ.

Кэти Перри 2012 онд нөхөр Рассель Брендээс салсан бөгөөд 2016 оны эхээр Орландо Блумтай болзож эхэлжээ. Кэти Перри өмнөх гэрлэлтийнхээ турш жирэмсэн болохоос сэргийлэн эм хэрэглэдэг байсан аж.

Эх сурвалж: Hollywood Life

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж