Ургац хураалтын төлөвлөгөө 30 хувиар тасарчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ургац хураалтын төлөвлөгөө 30 хувиар тасарчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

Ургац хураалтын төлөвлөгөө 30 хувиар тасарчээ

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах мэдээ гарсан.

Тэгвэл өнгөрсөн сарын 30-ны байдлаар 50.7 мянган га-г ангилан хадаж, 50.0 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хурааж, нийтдээ 278.7 мянган га-гаас 211.3 мянган тонн үр тариа, үүнээс 200.0 мянган тонн буудай, 163.9 мянган тонн төмс, 71.6 мянган тонн хүнсний ногоо, 42.8 мянган тонн малын тэжээл, 21.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлсэн байна.

Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас ургац хураалтын явцыг сааруулж, ургацын хаягдлыг нэмэгдүүлсэн байна. Балансаар тогтоогдсон ургац хураалт 30 орчим хувиар буурчээ.

Т.ДАВАА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-08 202.131.7.199

Тариаланчид будаагаа хураасан ч яахав больсон ч яахав, урамшил онц юм өгөхгүй юм байна илүү мөнгө зараад яахав гэж үзсэн байх л даа. Ер нь Монголын хөрөнгөтнүүдэд, тэр дундаа хүнээр тариа ногоо тариулж байгаа "цээж" баячуудад ард түмнээ гэсэн сэтгэл байхгүй гэдэгт БИ 100% итгэж байна.

Зочин 2015-11-08 150.129.140.241

naad 360 myngan tn ulaanbuudai chin haana bna. Ali aguulah ali guriliin uildvert baigaag ni barimttai n bichdee. Hudlaa yum chin chadahgui sht. Ys toogoor ulsiin hemjeend 200 tn hurehtei ugui yu ulaanbuudai huraaj avsan.

Зочин 2015-11-08 122.201.24.55

30% гэдэг худлаа, бүр 40 гарангаар тасарсан. Худал мэдээлж хариуцлагаас булзахаа ХХААЯ-ныхан болиоч. Монголын газар тариалангийн бодлогыг Бурмаа Батзориг Болорчулуун зохицуулна гэвэл гонж байлгүй.

Зочин 2015-11-08 150.129.142.213

30 хувь арай дэндүү байна шүү Алтанхуягийг огцоруулсан хорлогчид бүгд сайд болсоны нэг Бурмаа байна Бурмаа тариаланг сүйтгээд хаялаа

Зочин 2015-11-08 59.153.114.122

Shal hudlaa 30% r bielsen

erdfg 2015-11-08 202.21.106.126

энэ женкогийн гар хөл хүрсэн газар болгон сүйтгэж байна

Зочин 2015-11-08 202.9.41.238

medeenuud chin 404 aldaa zagaad orohgui yum, hen negen ni hucheer ustgaad bdag yum uu haashaa yum

Зочин 2015-11-08 59.153.112.150

80 хувь ургац алдана гээд байсан нөхөдүүдийг ам цуурсан хэрэгээр барьж хориоч шорон хоосон байна.

Зочин 2015-11-08 180.149.78.28

Ургац их хэмжээгээр алдчихаад байгаам биш үү харин алдахгүй гээд байсаныг нь хорьвол таарах байх. 360,4 мян га д тарьсан мөртлөө ердөө 108 мянтонн буудай гурил болох нь