Түүх соёлын хосгүй үнэт эд зүйлсийг худалдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Түүх соёлын хосгүй үнэт эд зүйлсийг худалдахыг завджээ

Түүх соёлын хосгүй үнэт эд зүйлсийг худалдахыг завджээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас тус аймгийн харъяат, иргэн Б-г 700-1000 жилийн өмнөх үед хамаарах үнэт эд зүйлсийг хууль бусаар олж аван худалдахыг завдсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн Б нь Сагсай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрээс барагшун түүх нэрийдлээр хадны оршуулгын газраас суран хөвчтэй эвэр нум, ясан болон төмөр зэвтэй 7 ширхэг сум, сумны модон ховд, модон тагш, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэрэг эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж аван, улмаар худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд өлгийн зүйлс нь манай эриний X-XIII зууны үед холбогдох ба “түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарагдаж байгаа талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс мэдээлжээ. Эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж