Мадуро эмэгтэйчүүдийг зургаан хүүхэд төрүүлэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Мадуро эмэгтэйчүүдийг зургаан хүүхэд төрүүлэхийг уриаллаа

Мадуро эмэгтэйчүүдийг зургаан хүүхэд төрүүлэхийг уриаллаа

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг телевизээр танилцуулах үеэрээ улсынхаа эмэгтэй хүн бүр зургаан хүүхэд төрүүлэхийг уриалсан тухай хэвлэлүүд онцолжээ.

“Зургаан бяцхан хүүхэд төрүүлбэл бурхан та нарыг ивээх болно. Эмэгтэй хүн бүр улс орныхоо тусын тулд зургаан хүүхэд төрүүлэх хэрэгтэй байна” гэж Мадуро эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн байна.

Түүний энэхүү уриалгын дараа сөрөг хүчний улстөрчид эрүүл мэндийн үйлчилгээ муу, хүнс тэжээлийн дутагдалд ороод буй тус улсад ингэж олон хүүхэд төрүүлэх нь эрсдэлтэй хэмээн шүүмжилжээ.

Венесуэлийн иргэдийн гурван хүн тутмын нэг нь шаардлагатай хэмжээний шим тэжээлийг хоол хүнснээс авч чадахгүй байгаа ба 2013-аас 2018 оны хооронд Венесуэлийн хүүхдүүдийн 13 хувь нь шим тэжээлийн дутагдалд орсон гэж НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн тайланд дурдсан байна.

Түүнчлэн өөр нэгэн судалгаагаар 2018 онд гудамж, нийтийн эзэмшлийн газарт хаягдсан хүүхдийн тоо Венесуэлд 70 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж