БНСУ: Халдвар 6000 давж, Шинчонжи сүм 12 тэрбум вон хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

БНСУ: Халдвар 6000 давж, Шинчонжи сүм 12 тэрбум вон хандивлав

БНСУ: Халдвар 6000 давж, Шинчонжи сүм 12 тэрбум вон хандивлав

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар 322-оор нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 6088 боллоо. Вирусийн халдвар авсан иргэдийн дийлэнх хувь нь Тэгү хотод байрлах Христийн шашны “Шинчонжи” сүмийн гишүүд байгаа билээ.

Тус сүмийн удирдлагууд коронавирустэй тэмцэх Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин 12 тэрбум вон /10.1 сая ам.доллар/ хандивлажээ. Хандивын 10 тэрбум воныг тус сүмийн Тэгү хот дахь салбар гаргаж байгаа бол хоёр тэрбумыг нь төв удирдлагаас нь гаргаж байгаа аж.

“Олон хүнд халдвар тараасан хариуцлагаа ухамсарлаж, урьдчилан сэргийлэх үйлсэд бид бүх чадлаараа тусалж байна. Халдвартай бүх өвчтөн эдгэрч, нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө бид бүгдээрээ залбирч байна” гэж сүмийн мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ долоо хоногийн эхээр эрүүгийн хэрэгт буруутгагдаад байсан Шинчонжи сүмийн үүсгэн байгуулагч И Ман Хэ хэвлэлийн хурал зохион байгуулж, Өмнөд Солонгосын иргэдээс өвдөг сөгдөн хүлцэл өчсөн билээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж