“Gangnam Style” хөшөөтэй боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Gangnam Style” хөшөөтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн алдартай дуу болсон “Gangnam Style”-д зориулан нийслэл Сөүл хотноо хөшөө босгожээ. Хөнгөн хэмнэлтэй “Gangnam Style” дуу олон улсад хит болж, Холливудын оддоос эхлүүлээд НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мун хүртэл морь унаж байгааг дүрсэлсэн бүжгийг хийж байсан юм. Яг л энэ хөдөлгөөнийг дүрсэлсэн металл хөшөө “COEX” худалдааны төвийн гадна сүндэрлэжээ. Хөшөөг Өмнөд Солонгосыг зорих жуулчдыг татах бас нэгэн сонирхолтой үзмэр болно гэдэгт албаныхан итгэлтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын дуучин “Psy”-ийн “Gangnam Style” дуу 2012 онд гарснаар “YouTube” сайтын хамгийн олон үзэгдсэн видео болсон билээ. Өдгөө ч энэ “YouTube”-д хандалт авсан хэвээр нийтдээ  2.4 тэрбум гаруй удаа үзсэн байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!