Өвөрхангай аймгийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа | News.MN

Өвөрхангай аймгийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Өвөрхангай аймгийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Өвөрхангай аймгийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Өвөрхангай аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 30-ныг хүртэл сунгалаа. Тус аймгийн Засаг дарга Г.Ганболд захирамж гаргасны дагуу олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, цахим тоглоомын газар, интернет кафе, спорт заал болон сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн болон үйлчилгээний газраар дагуулж явахгүй байх, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, худалдаа үйлчилгээний төв зах, иргэдэд үйлчилдэг бусад худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад аймгийн Засаг дарга  үүрэг болгосон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-05 103.212.117.50

Sain bna sain bna,niislel ch gesen inge l dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж