Өршөөлд хамрагдаж орон нутагтаа буцлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өршөөлд хамрагдаж орон нутагтаа буцлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

Өршөөлд хамрагдаж орон нутагтаа буцлаа

Хэнтий аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан аймгийн прокуророор ахлуулсан ажлын хэсэг гарган тус аймаг дахь Хорих 419 дүгээр ангид хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэх асуудалд хамаарах ялтнуудын судалгааг гарган холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Энэ ажлын хүрээнд 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр ялтнуудын хувийн хэрэг материалыг хянаад, прокурорын тогтоол үйлдэж шүүхэд бүрэн шилжүүлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамрагдсан гэмт хэрэгт шийтгүүлсэн Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн шууд суллагдах ялтнуудын асуудлыг шүүхээр бүрэн шийдвэрлүүлж дуусган ялтнуудыг өдөртөө багтаан оршин суух аймаг, орон нутагт нь хүргүүлж хүлээлгэн өгсөн байна.

Т.ДАВАА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хммм 2015-11-08 202.9.41.13

Чи мөн нарийлах юмаа олж ядаваа. Алдаж, онодог хорвоо доо.

Зочин 2015-11-08 103.26.195.159

алдаж хун хохироох есгуй ш дээ. амьд явах баталгаа алга болжээ

митими 2015-11-08 202.179.10.150

Өршөөлөөр суллагдсан гэх ял завшигч нарын гэр орондоо очих зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн зуун саяар нь гаргаж байгаа нь үнэхээр энэ цаг үед харамсалтай байна,эд нарын олонхи нь санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бусдад эд материал,санаа сэтгэл эрүүл мэндийн ихээхэн хохирол учруулсан этгээдүүд байгаа шүүдээ,ер нь санаатай дахин давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүст төрийн өршөөл гэдэг энэ өргөмжилсөн нэрээр далимдуулан ял завшуулдаг буруу арга барилаа зогсоож нөгөө талд нь хохирсон иргэдийнхээ эрх ашгыг бодолцох хэрэгтэй юм,сонгууль дөхөхлөөр ингэж нэр нүүр хөөцөлддөг бол сонгогчид энэ хууль санаачлагчдад бас дүнгээ тавьж болох асуудалдаа.

Зочин 2015-11-08 122.201.24.55

Тэжээж дийлэхээ болиод ингэж байгаа юм шүү дээ. Дан ус өгөөд байлтай биш