Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизионы тоглолтууд энэ сарын 1-нээс 6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа мэдээллийг бид та бүхэндээ хүргэсэн. Энэхүү тэмцээнд оролцож буй Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг өчигдөр/2020.03.04/ Чехийн хүчирхэг шигшээ багтай хасагдах шатанд учраа таарч, 2:1-ийн харьцаатай ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тэд шөвгийн дөрөвт Украины шигшээ багтай учраа таарсан билээ. Өнөөдөр/2020.03.05/ Эрхүү хотын Труд цэнгэлдэхэд Монгол болон Украины шигшээ багуудын тоглолт болж өнгөрлөө.
Тоглолтын эхнээс хоёр баг нээлттэй, ширүүн тоглолт үзүүлж, эхний гоолыг нэгдүгээр үеийн 27 дах минутад Украины багийн Михаил Александров оруулж, Украины шигшээ 1:0 харьцаатай нэгдүгээр үеийг давамгайлалтай дуусгасан. Харин хоёрдугаар үеийн 63 дах минутад Михаил Скалицкий багийнхаа хоёр дахь гоолыг оруулж, Украины шигшээ баг тэргүүллээ баталгаажуулсан. Гэвч үүнээс удалгүй 76 дах минутад Монголын шигшээ багийн ахлагч Г.Тамир гоол оруулж багаа сэргээсэн боловч 82 дахь минутад Украины шигшээ багийн Михаил Скалицкий дахин гоолдож, баг нь 3:1-ийн харьцаатай Монгол Улсын шигшээ багийг хожлоо.
Монголын бөмбөгтэй хоккейн баг хэдий хожигдсон ч маргааш/2020.03.06/ Словак улсын шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Харин Украины шигшээ баг аваргын төлөө Унгарын шигшээ багтай тоглохоор шалгарлаа.
зочин 2020-03-05 202.179.31.242
Украины хувцасыг өмсөж Украинтай тоглоод хожигдсон байна ш дээ. Өөр хувцас өмссөн бол яах ч байсан юм билээ хаха
Зочин 2020-03-05 64.119.22.67
Браво. Мөсөн цэнгэлдэх ордонтой болоод алт авах юм байна
Монгол хүн 2020-03-05 192.82.77.50
Гоё байна шүү. Та нараараа бахархахаас яахав. Гэгээ гаргаж биднийгээ баярлуулж байгаа хоккейчиддээ амжилт хүсье. Том амжилт шүү.
qwert 2020-03-05 45.51.191.129
umnu ni bas ukraintai toglood zodoon bolood bailu
Зочин 2020-03-05 103.57.93.193
tegsen shuu.saihan zodoldood orosuud bideniig demjij boon yum bolson doo…
Зочин 2020-03-05 66.181.161.53
тиймшдээ ..зодоон болж байсан шүү..