Шинэ жилд зориулсан цорын ганц балет бол “Цөмөөхэй”. Цас будраад л, зул сар, шинэ жилийн тухай үзүүлдэг, хүүхдэд зориулсан уг бүтээл хүмүүсийн хамгийн их үзэх дуртай балетийн нэг байдаг. “Цөмөөхэй” нь үзэгчдийн тоогоороо “Хунт нуур”-аас давсан гэгддэг. “Бостон балет”-ийн тавьсан “Цөмөөхэй” 2009 онд Америкт шилдэг тоглолтоор шалгарч байсан юм. Тэгвэл энэ жилийн Цөмөөхэй балетын дүрд тоглох хүсэлтээ 225 хүүхэд өгчээ. Үүнээс 120 хүүхэд шалгаруулж авах юм. Гол дүр Кларагийн сонгон шалгаруулалт өнөөдөр 15.00 цагт Монголын балетын хөгжил сангийн байранд явагдах аж. Энэ дүрд 19 охин тоглох хүсэлтээ өгчээ.
Т.НОМИН